• Launch
  • K&N
  • RaceDeck
  • Tokico
  • Nisshinbo
  • NGK
  • Genuine parts
  • Green Home Project

LAUNCH TECH Компанийн тухай

   LAUNCH компани нь 1992 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр бол орчин үеийн автомашины өндөр технологитой  оношлох хэрэгсэл, түүний хамгийн сүүлчийн загваруудыг боловсруулах болон үйлдвэрлэх талаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж байна. LAUNCH нь автомашины оношлогооны хамгийн тэргүүний техник хэрэгслээс гадна өргүүр, дугуй угсрах болон тохируулах суурь, авто машины хяналтын шугам, нарийн мэргэжлийн багаж хэргэгсэл зэргийг бүх тивийн олон оронд бэлтгэн нийлүүлдэг. 

АНУ-ын K&N Engineering компани нь өөрийн 50 гаруй жилийн үйл ажиллагаандаа үндэслэн уралдааны автомашины агаар шүүгч, тосны шүүрийн үйлдвэрлэл, технологийн шинэчлэгч байж насан туршын хэрэглээг нэвтрүүлснээрээ дэлхий дахинд нэр нь түгсэн томоохон компани болсон билээ. Энэхүү брэнд нь өндөр үзүүлэлт бүхий уралдааны болон хүнд нөхцлийн автомашинуудад тохирсон агаар шүүгч үйлдвэрлэлээр дэлхийн автомашин сонирхогчдын дунд хэдийн танил болсон юм. K&N-ын  үйлдвэр нь өдгөө зөвхөн уралдааны бус бүх төрлийн автомашинуудын агаарын шүүр, тосны шүүр, интээк систем, авто тюнинг болон ахуйн хэрэглээний агаар шүүгчийг хүртэл үйлдвэрлэж байгаа дэлхийн өнцөг булан бүрт чанараараа бусдыг дагуулж чадсан дэлхийн брэнд болсон бүтээгдэхүүн юм. Манай Альфа Моторс ХХК нь Монголын авто машин эзэмшигчдэд K&N брэндийн агаарын шүүр, тосны шүүрийг эх орноосоо худалдан авах боломжийг олгож 2011 оноос K&N-ын үйлдвэрээс шууд импортолж эхэлсэн юм.

 

Snap Lock Industries, Inc компанийн тухай

   

Энэ томоохон үйлдвэрийг  одоо удирдаж байгаа ерөнхий захирал  Jorgen болон гүйцэтгэх захирал Kerry нар 30-аад жилийн өмнө үүсгэн байгуулж байжээ. Удирдлагын түвшинд нь үүсгэн байгуулагдсан үеээс нь өнөөг хүртэлх удирдлагын болон бүтээгдэхүүний арвин туршлага цуглуулсан хүн ажилладаг компани Snap Lock Industries, Inc-ээс өөр энэ салбарт үгүйюм. Snap Lock Industries, Inc компани нь маш өндөр чанартай зөвхөн АНУ-д бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг хувийн компани юм. Бусадтай харьцуулахад Snap Lock Industries, Inc компани нь бүтээгдэхүүний загвар, хэв бүтээцээс эхлээд тээвэрлэлтэнд зориулан ачилт хийх хүртэлх бүх үйлдлийг зөвхөн өөрсдөө хийж гүйцэтгэдэг онцлогтой 100% АНУ-д үйлдвэрлэдгээрээ бахархаж байдаг угсармал хийцийн бүрээс, шалны зах зээлд тэргүүлэгч компани юм.

Манай Альфа Моторс ХХК нь 2011 оноос эхлэн Snap Lock Industries, Inc компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж RaceDeck брэндийн угсардаг хийцтэй гаражийн шал болон спорт заалны шалыг импортлон хэрэглэгчиддээ нийлүүлж байгаа билээ.

TOKICO амортизаторын тухай

70 илүү жилийн түүхтэй TOKICO компани нь анх 1937 онд TOKYO KIKI Ltd нэртэй хийн болон шингэнт шахуургын төхөөрөмж үйлдвэрлэхээр байгуулагдаж байсан бол 1965 оноос TOKICO Ltd болж энэ нэрээрээ дэлхий даяар нэрд гарсан юм.

Мөн 2004 онд TOKICO нь дэлхийн аварга гигант болох HITACHI корпорацитай нэгдсэнээр автомашины сэлбэг үйлдвэрлэгчдийн дунд тэргүүлэх байр суурь эзлэх болсон байна. Одоо TOKICO нь Японы TOYOTA, NISSAN, MITSUBISHI, MAZDA болон бусад автомашины үйлдвэрийн амортизаторын ихэнх хувийг хангаад зогсохгүй Европ, Америк тивийн автомашин үйлдвэрлэгчид болон хоёрдогч зах зээлд нийлүүлэлт хийдэг томоохон компани болж чаджээ. Автосэлбэгийн зах зээл дээр “Aftermarket” буюу борлуулалтын дараах зах зээл гэж нэрлэгддэг хоёрдогч зах зээлд зориулсан сэлбэг эд ангиуд (эдгээр нь үйлдвэрийн дамжлагад угсрагддаг биш засварын газар, сэлбэгийн худалдаанд зориулагддаг) болон “OEM(Original Equipment Manufacturer)” буюу Toyota, Nissan гэх мэт үйлдвэрүүдийн угсрах дамжлагад зориулагдсан тухайн автомашины үйлдвэрлэгчийн брэндээр нэрлэгдсэн сэлбэг эд анги гэсэн үндсэн 2 төрлийн ойлголт байдаг. Tokico нь үйлдвэрийн олон салбар байдаггүйгээс OEM болон Aftermarket зах зээлд зориулагдсан амортизаторууд нь нэг сандарт, нэг дамжлагаар нэг үйлдвэрт үйлдвэрлэгддэг учир чанарын хувьд үргэлж эерэг үзүүлэлтийг хангаж байдаг чанарын илэрхийлэл болсон брэнд бүтээгдэхүүн билээ. Энэ утгаараа TOKICO  таны машины эх үйлдвэрээс угсрагддаг оригиналь амортизаторыг таньд нийлүүлж байна гэсэн үг юм. Манай компани нь TOKICO брэндийн амортизаторыг 2005 оноос Япон улсаас шууд импортлож байгаа бөгөөд манай орны нөхцөлд тохирсон үнэхээр чанар сайтай оригиналь бүтээгдэхүүн гэдэг нь одоог хүртэлх хугацаанд Монголын автомашин эзэмшигчдэд нэгэнт танигдсан бүтээгдэхүүн болжээ.

NISSHINBO Тоормосны накладны тухай

1944 онд анхныхаа үрэлтийн эсрэг материалыг Токио дахь үйлдвэрт гаргаж авч байсан Nisshinbo Brake Inc. компани нь 1964 онд тоормосны тэлдэг накладаа үйлдвэрлэж 1981 онд Татебаяашид дискэн тоормосонд зориулсан үйлдвэрээ байгуулж 1995 онд АНУ, 1996 онд Тайланд болон Энэтхэг улсуудад салбараа байгуулж байсан арвин түүхтэй компани юм.

Хөдөлгөөн, эргэлт, зогсолт гурав бол автомашины ажиллагааны үндсэн гурван функц юм. Зогсолтыг амжилттай гүйцэтгэж чадахгүй бол жолоодлогын аюулгүй байдал хангагдах боломжгүй билээ. Nisshinbo-гийн тоормосны системийн бүтээгдэхүүнүүд нь тээврийн хэрэгслийн зогсох үйл ажиллагааг найдвартай хангах зорилгоор бүтээгдсэн байдаг нь эцсийн бүлэгт жолоочийн амь нас аюулгүй байдлын төлөө чиглэсэн үйл ажиллагааны илрэл юм. Чанар бол аливаа бүтээгдэхүүний амин судас байх ёстой гэдгийг гол зорилгоо болгодог  Nisshinbo-гийн бүтээгдэхүүнүүд нь олон улсын чанарын удирдлагын  ISO 9001 стандартаас гадна автомашин үйлдвэрлэгчдийн өндөр шаардлагыг хангасан  ISO/TS16949 стандартын болзлыг хангасан нь бүтээгдэхүүний чанарын талаарх баталгааг илэрхийж байгаа билээ. Тоормосны наклад буюу үрэлтийн эсрэг материал нь үйлдвэрийн шат дамжлагаасаа эхлэн техник аюулгүй ажиллагааны иж бүрэн системийн дагуу хийгддэг бөгөөд Экологийн удирдлагын ISO14001 стандартыг хангаж ажиллаж байгаа нь Nisshinbo-гийн бүтээгдэхүүнүүдийн чанарын бас нэг тод илэрхийлэл юм. Nisshinbo компани нь байгаль экологийн бодлогыг хамгийн чухал бодлогынхоо хэмжээнд авч үздэг бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан  экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө байнга чармайн ажиллаж байгаа Японы тэргүүлэх компаниудын нэг юм.

NGK Spark Plug Компанийн тухай

NGK бол асаах очлуур свеча үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэх пүүс бөгөөд ертөнц даяар тархсан завод ба худалдааны олон салбаруудтай бөгөөд толгой үйлдвэр нь Spark Plug Co. Ltd  болно.

1936 он

Японы шаазан ваарны үйлдвэрийн туршлага дээр үндэслэн байгуулагдсан NGK пүүс автомашины аж үйлдвэрт зориулан асаалтын өндөр чанартай очлуур боловсруулах ажлаа эхэлжээ.

1949 он

NTK Маркийн “шинэ шаазан” боловсруулж үйлдвэрлэсэн. Энэ бүлгийн хэсэг болох лямбда-зондыг дэлхий даяар бүх машин үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг болсон байна.

Тайлбар: Lambda sensor болон Oxygen sensor гэдэг нь нэг ойлголт бөгөөд ерөнхийгөөр хий болон шингэнд эзлэх хүчилтөрөгчийн харьцааг хэмждэг цахим эд анги гэж ойлгож болно. Бид хүчилтөрөгчийн датчик мэдрүүл гэж ихэнхдээ нэрлэж байгаа энэ мэдрүүлийг  Robert Bosh GmbH корпорацийн эрдэмтэн Gunter Bauman гэгч 1960 аад оны үед бүтээсэн байдаг.

Энэхүү компани нь олон улсын тавцанд нэрд гарч NGK-ийн толгой үйлдвэр нь NGK Spark Plug-ийн бүх тивийг хамарсан 8 худалдааны төв, 11 завод ба 14 худалааны салбарыг байгуулжээ.

1966 онд АНУ-ын Калифорни мужид NGK Spark Plugs (USA), Inc. Салбар компаниа байгуулсан ба сүүлд Мичиган муж руу нүүсэн байна.

1977 онд Англи улсад салбараа байгуулсан бол түүнээс 4 жилийн дараа Герман улсад NGK Spark Plug Europe GmbH салбараа байгуулжээ.

Хөдөлгүүрийн бүтцийг сайжруулах чиглэлээр хийсэн олон жилийн туршлага, техникийн шинэчлэлийн үр дүнд  NGK нь европын автомашин үйлдвэрлэгчдийн  нэгэнт танигдсан гол нийлүүлэгч болж чадсан байна.

ОЕМ буюу Genuine Parts сэлбэгийн тухай

Автосэлбэгийн зах зээл дээр “Aftermarket” буюу борлуулалтын дараах зах зээл гэж нэрлэгддэг хоёрдогч зах зээлд зориулсан сэлбэг эд ангиуд (эдгээр нь үйлдвэрийн дамжлагад угсрагддаг биш засварын газар, сэлбэгийн худалдаанд зориулагддаг) болон “OEM(Original Equipment Manufacturer)” буюу Toyota, Nissan гэх мэт үйлдвэрүүдийн угсрах дамжлагад зориулагдсан тухайн автомашины үйлдвэрлэгчийн Genuine Parts гэж нэрлэгдсэн сэлбэг эд анги гэсэн үндсэн 2 төрлийн ойлголт байдаг. Манай компани 1996 оноос Япон автомашины сэлбэгийн худалдааг анх хийж эхлэхдээ Aftermarket болон OEM буюу Genuine Parts хоёр ангиллын сэлбэгийн худалдааг хоёуланг нь хийж эхэлсэн байдаг. Ихэнх хөгжилтэй орнууд автосэлбэгийн худалдааг сэлбэгийн худалдааны томоохон агуулах, автомашин үйлдвэрлэгчдийн албан ёсны худалдаа, сервисийн төвүүдээр дамжуулан жижиглэн худалдаа эрхлэгчид, авто засварын газруудад тараадаг бол манай улсад ихэнх жижиглэн худалдаа эрхлэгчид болон авто засварын газрууд тус бүрдээ бие даан гадаадаас сэлбэг импортлон түүнийгээ эцсийн хэрэглэгчдэд худалдаалах зарчмаар явагддаг байна. Анх бид ч бас мөн адил ганзагын наймаа хэлбэрээр сэлбэг эд ангиудыг цөөн тоогоор оруулж ирдэг байсан билээ. Одоо манай Альфа Моторс ХХК нь Япон улсын YSK Корпорацитай байгуулсан гэрээний дагуу болон АНУ-ын Genuine Parts сэлбэгийн бөөний агуулахуудаас төрөл бүрийн Япон болон АНУ, Европын машин үйлдвэрлэгчдийн оригиналь буюу Genuine Parts сэлбэгүүдийг байнга импортлон худалдаалахаас гадна захиалгаар хурдан шуурай нийлүүлж байгаа билээ. 

                                                

Авто сэлбэгийн худалдааны олон жилийн туршлагатай авто сэлбэгийн мэргэжилтнүүд бүхий Альфа Моторс ХХК-ийн давуу талууд:

  • Өндөр Чанарын Авто Сэлбэг импортлодог
  • OEM болон Aftermarket аль ч төрлийн сэлбэг нийлүүлэх туршлагатай
  • Агуулахдаа эрэлт ихтэй сэлбэгийн байнгын нөөцтэй
  • Үргэлж боломжийн үнэ санал болгодог
  • Хот дотроо үнэгүй хүргэж өгөх боломжтой 

Ногоон Орон Сууц Төсөл

Манай Альфа Моторс ХХК нь 2006 оноос эхлэн барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж компанийн төв офисын барилга болон орон сууцны барилгын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлага, АНУ болон Канадын хөнгөн арагт буюу модон каркасан барилгын технологийн судалгаан  дээрээ тулгуурлан нийслэл хотоос баримталж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууцжуулах бодлогыг дэмжих “Ногоон Орон Сууц” төслийн судалгаа туршилтын ажлыг амжилттай эхлүүлээд байна. 

Бид энэ төслийн хүрээнд АНУ болон Канадад хэдэн зуун жилийн турш хэрэглэгдэж ирсэн хөнгөн арагт буюу модон арагт дулааны алдагдал багатай технологи бүхий ногоон барилга буюу Канад модон каркасан барилгыг технологийн дагуу таны хүссэн хэмжээ, давхар, дотоод зохион байгуулалт, интерьертэйгээр  АНУ-д ашигладаг программ хангамж ашиглан хамтран төлөвлөсөн чанартай гүйцэтгэлийг танд санал болгож байна. 

КАНАД МОДОН КАРКАСАН БАРИЛГЫН ДАВУУ ТАЛУУД:

•           Хүний биед эерэг, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд

•           Эрс тэс уур амьсгалд зохицсон дулааны алдагдал багатай

•           Технологи нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн

•           Богино хугацаанд барьж угсардаг

•           Өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд хялбар

•           Өвлийн улиралд барих боломжтой

•           Таны хүссэн хэмжээ, загвараар барих боломжтой

 

Ногоон орон сууц төсөл, "Залуус " Загварын байшин       

Хаяг: Альфа бийлдинг, Энх тайвны өргөн чөлөө-63, 14-р хороо, Баянзүрх дүүрэг, Утас:70161615   Төсөл хэрэгжүүлэгч: Альфа Моторс ХХК  

Утас: 98805086

Цахим шуудан: alfa4x4@yahoo.com