Лунфэй хөдөлгүүр халаагч
Бүтээгдэхүүний талаар:
Лунфэй хөдөлгүүр халаагч нь олон оронд өргөн хэрэглэгдэж нэн ялангуяа манай хөрш цаг агаарын ойролцоо нөхцөлтэй ОХУ-д олон жил ашиглагдаж танил болсон төхөөрөмж юм. Лунфэй (Long Fei – нисч буй луу) гэдэг нэртэй халаагчийг үйлдвэрлэдэг завод нь “Автомашины нэмэлт төхөөрөмжийн үйлдвэр Лонг Чен” бөгөөд Хятадын Харбин хотод байдаг. Энэ халаагчийг улам боловсронгуй болгох ажил байнга хийгдэж байдаг ажээ.
Энэхүү халаагчийг ус чийг болон цахилгааныг тусгаарлах технологиор хийсэн бөгөөд зэвэрч ганддаггүй хайлшин нарийн хийцэт материалтай, /нүүрсэн электрод ашигладаггүй/ carbon brush-free буюу карбонон щетка хэрэглэдэггүй мотортой, хурдан хугацаанд халаадаг өндөр үр ашиг бүхий халаагч юм.
(Халаагчийг хоосон тогонд залгахаас сэргийлэх хэрэгтэй)
Чадал: 1500W/1850W/2000W/2500W/220V
Урьдчилан халаагчийн автоматаар унтрах температур 65с-85с
Сорогч насосын хүч >80см
Хөдөлгүүр халаагчийг хэрхэн сонгох:
1500W чадалтай халаагчийг 1800сс хүртэлх багтаамжтай хөдөлгүүрт
1800W-2200W чадалтай халаагчийг 1800сс-2500сс багтаамжтай хөдөлгүүрт
2800W-3000W чадалтай халаагчийг 2500сс-ээс дээш багтаамжтай хөдөлгүүрт
Ажиллагаа:
LF Bro халаагч нь 220V цахилгааны эх үүсвэрээр ажилладаг бөгөөд автомашины хөдөлгүүрийг халаахдаа дотроо байрласан насос болон цахилгаанаар халаах хэсгийн тусламжтайгаар хүйтэн хөргөлтийн шингэнийг эргэлдүүлэн халаах зарчмаар ажилладаг.
Хуурай аргаар халаагч технологийн хувьд халаагч тень нь хүйтэн хөргөлтийн шингэнтэй шууд харьцдаг учраас нэлээд эрсдэлтэй хоцрогдсон арга юм. Харин энэхүү LF Bro халаагч нь халаагч тень болон хөргөлтийн шингэнийг хооронд нь бүрэн тусгаарлах замаар техникийн талаас нь хуурай халаах аргын дутагдалтай талыг бүрэн шийдвэрлэсэн болно.
Өвлийн улиралд хөдөлгүүр халаагч ашиглахын ач холбогдол:
Гадаа агаарын температур ≤ —5℃ (-5 градус буюу түүнээс бага үед) автомашины хөдөлгүүр асахдаа дунджаар 70км зам туулсантай адил элэгдэл үүсгэж байдаг.. Хэрэв өвлийн улиралд ойролцоогоор өдөр бүр 1 удаа хүйтэн нөхцөлд автомашинаа асаахад өвлийн 5 сард хамгийн багадаа 10,000км зам туулсантай тэнцэх элэгдлийг таны машины хөдөлгүүр авна гэсэн үг. Иймд ялангуяа өвлийн улиралд автомашиндаа LF Bro халаагч суурилуулснаар хөдөлгүүрийнхээ насыг 10,000км зам туулахтай адил хугацаагаар уртасгадаг бөгөөд түлшний зарцуулалтыг ч мөн багасгах болно.
Жишээ нь: Халаагч суурилуулсан бага оврын автомашины хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн 20-30 минутын дотор 40 - 50℃ градус хүрч халдаг бөгөөд нэгэнт халсан хөдөлгүүрийг асаахад түлшний зарцуулалт хүйтэн хөдөлгүүр асаахаас мэдэгдэхүйц багасдаг.
Хэмнэлт:
Өвлийн улиралд дулаан гараж түрээслэх зардлыг хэмнэх төдийгүй албан ажил, гэрийн тань ойролцоох гадаа зогсоолд автомашинаа зогсооход илүү ая тухтай, ашигтай, аюулгүй боллоо.
Онцлог болон давуу тал:
- Үнэ өртөг хямдтай
- Хялбар буюу нэмэлт резинэн гуурсан хоолой (патруба) шаардлагагүйгээр суурьлуулж болдог
- Хөдөлгүүрийг халаах төдийгүй дотор талын кабин/салон-ыг ч мөн халаадаг
- Хөдөлгүүрийн хүйтэн асалтаас үүддэг элэгдлийг бууруулдаг
- Бензин, дизель буюу усан хөргөлттэй бүх хөдөлгүүрт тохиромжтой
- Дотроо суурьлагдсан насос нь ашиглалтын хугацаа урттай
- Хөдөлгүүрийн дулаан болон халсан агаар гадагш алдагдахгүй
- Ердөө 20-оос 30 мин-д хөдөлгүүрийг бүрэн халаадаг
- Ашиглахад хялбар, бат бөх ажиллагаатай
- Хөдөлгүүрийг халаах явцдаа түлш хэмнэх ба агаар бохирдуулдаггүй давуу талтай
Бүтээгдэхүүн:
1. Лунфей “Little Dragon” (Бяцхан луу) халаагчийн техникийн тодорхойлолт:
- Хүч чадал: 2000Ватт;
- Тэжээлийн хүчдэл: 220-240Вольт;
- Насосын даралт: 60см;
- Биет хэмжээ (патрубкгүйгээр): 160мм Х 82мм Х 58мм
- Патрубкүүд: урт: 25мм, гадаад хүрээ: 17мм
- Байрлуулах газар: хөргөлтийн шингэний эргэх хэлхээний богино эргэлт дээр;
- Сорох ба гаргах патрубкүүдийн байршил: “Перпендикуляр буюу тэгш хөндлөн”;
2. “Decepticon” (Өндөр технологийн)-ийн Лунфей халаагчийн техникийн тодорхойлолт:
- Хүч чадал: 2850Ватт;
- Тэжээлийн хүчдэл: 220-240Вольт;
- Насосын даралт: 60см;
- Биет хэмжээ(патрубкгүйгээр): 180мм Х 90мм Х 58мм
- Патрубкүүд: урт: 25мм, гадаад хүрээ: 17мм
- Байрлуулах газар: хөргөлтийн шингэний эргэх хэлхээний богино эргэлт дээр;
- Сорох ба гаргах патрубкүүдийн байршил: “Перпендикуляр буюу тэгш хөндлөн”;
3, Лунфэй “King” (Эзэн хаан) халаагчийн техникийн тодорхойлолт:
- Хүч чадал: 2850Ватт;
- Тэжээлийн хүчдэл: 220-240Вольт;
- Насосын даралт: 60см;
- Байрлуулах газар: хөргөлтийн шингэний эргэх хэлхээний богино эргэлт дээр;
- Сорох ба гаргах патрубкүүдийн байршил: “Параллель буюу зэрэгцээ”;
4. Лунфэй “Brothers” (Ахан дүүс) халаагчийн техникийн тодорхойлолт:
- Хүч чадал: 1850Ватт;
- Тэжээлийн хүчдэл: 220-240Вольт;
- Насосын даралт: 60см;
- Байрлуулах газар: хөргөлтийн шингэний эргэх хэлхээний богино эргэлт дээр;
- Сорох ба гаргах патрубкүүдийн байршил: “Перпендикуляр буюу тэгш хөндлөн”;
5. Лунфей “Little Q” (Жижигхэн Кю) халаагчийн техникийн тодорхойлолт:
- Хүч чадал: 2000/1500Ватт;
- Тэжээлийн хүчдэл: 220-240Вольт;
- Насосын даралт: 60см;
- Биет хэмжээ (патрубкгүйгээр): 83мм Х 75мм Х 75мм
- Патрубкүүд: урт: 25мм, гадаад хүрээ: 17мм
- Байрлуулах газар: хөргөлтийн шингэний эргэх хэлхээний богино эргэлт дээр;
- Сорох болон гаргах патрубкүүдийн байрлал: “Параллель буюу зэрэгцээ”;
Халаагчийг суурилуулах ерөнхий зөвлөгөө
Энэ зөвлөгөө нь хамгийн ерөнхий зөвлөгөө бөгөөд машин бүрийн марк, загвараас шалтгаалан төхөөрөмжийг тавих нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой байж болохыг анхаарна уу.
- Энэ зурганд үзүүлж байгаа Лунфэй халаагчийг шөнөжин асаалттай орхих хэрэггүй бөгөөд хүчдэлийн хэмжээнд тохирсон (220в ч юм уу) цагийн тохиргоотой унтраалга (таймер) ашиглан шөнийн тодорхой цагт асааж унтрааж байвал зохино. Эсвэл өглөө машинаа асаахаас хагас цагийн өмнө залгаж болно.
- Халаагчийг хөргөлтийн системийн цилиндрүүдийн цамцнаас гарсан хөргөлтийн шингэн салоны дотоод дулаацуулагчид (Паар) очиж буй тэр хэсэгт залгах ёстой. Энэ хэсгийг автомашины хөдөлгүүрээс гарч салон руу явж байгаа 20 мм орчим өргөнтэй шланкуудаар нь олж болно. Ажиллаж байгаа буюу мотор нь халсан, халаалтыг нь залгасан машинд оролтын шланк нь гарах шланкийг бодвол халуун байдаг.
- Халаагчийг суурилуулж бэхлэх газрыг салоныг халаадаг радиотораас аль болох доош сонгож авбал зохино. Тэгэхгүй бол халаагчид агаар орж гэмтээх (хийлэх) аюултай,
- Халаагчийг суурилуулахад дөхөмтэй бөгөөд янз бүрийн байрлалд холбох боломжтой байлгахын тулд болон машиныхаа өөрийн шланкийг гамнахын тулд шинэ шланк ашиглах нь тохиромжтой,
- Лунфей халаагчийн ажиллагаа хаана тавигдсанаас үл хамаарах тул суурилуулах боломжтой газар хөдөлгүүрийн орчин тойронд элбэг олдох болно.
- Лунфэй халаагчийг автомашины их биед заавал бэхэлж өгөх хэрэгтэй бөгөөд их биенд бэхлэх боломжгүй үед сайтар бодож төлөвлөж байгаад халаагч, шланкууд болон цахилгааны утас халах боломжгүй газарт бэхлэх учиртай. Яндан, дуу намсгагчийн хураагуур зэрэгт бэхлэж болохгүй. Түүнчлэн машиныг явж байх үед өөр эд ангитай хавирах, мөргөлдөх боломжгүй байх ёстой шүү.
- Лунфэй халаагчийг тэжээхийн тулд 220 В-ын найдвартай шугамд богино холболт үүсэхгүй байх бүх хамгаалалттайгаар суурилуулах ёстой.
Машиныхаа марк, загварын онцлогийн талаар мэргэжилтнээс сайтар зөвлөлгөө авах хэрэгтэй шүү
Халаагчийг цуваа суурилуулах арга
Лунфэй халаагчийг цуваа аргаар суурилуулах нь нэмэлт буюу уртасгагч труба ашиглан эсвэл хөдөлгүүрээс паарны радиатор луу явж буй хөргөлтийн шингэний трубаг таслан халаагч дээрх урсгалын сумны дагуу орох гарах хоолойг холбохыг хэлнэ.
Суурилуулах үйл явц:
- Салоныг халаагчийн орох ба гарах шлангийг машины өөрийнх нь схемээр болон хөдөлгүүр ажиллаж байх үеийн температурын ялгаагаар тодорхойлох.
- Халаагчийг суурилуулах байрыг сонгон шланганд хүрэх зайг тодорхойлох.
- Хөргөлтийн системээс хөргөгч шингэнийг юүлэн авах.
- Хөдөлгүүрээс салоны халаагуурт шууд хүрдэг хөргөгч шингэний шлангийг мултлан авах.
- Хөргөгч шингэний суларсан аманд урьдаас бэлтгэсэн хоёр шлангаа углан угсарна.
- Шлангуудын нөгөө үзүүрийг Лунфэй халаагчдаа залгана.
- Хөргөлтийн системээ шингэнээр дүүргэнэ. Хөргөлтийн бүх систем шингэнээр дүүрсэн гэдгийг шалгаж үзэх нь чухал. Агаар үлдсэн байвал халаагчийг жагсаалаас гаргах аюултайг анхаарна уу. Дөнгөж суурилуулсны дараа халаагчийг шууд ажиллуулж болохгүй. Хөргөгч шингэн хөргөлтийн бүх системийг бүрэн дүүргэхийн тулд хөдөлгүүр нэг хэсэг ажиллах ёстой. Хөдөлгүүр халаад салоны халаагуураас дулаан агаар үлээж эхэлсэн хойно ажиллуулж болно.
Cуурилуулах бүдүүвч
Та бүхэн ОХУ-д Лунфэй хөдөлгүүр халаагч суурьлуулсан бичлэгийг доорх видеогоос үзнэ үү:
Дээрх бичлэг нь гадаа -31 хэмийн хүйтэнд 1 цагийн хугацаанд 1,8кв чадалтай Лунфэй халаагчыг ВАЗ-2114 буюу ОХУ-ын Лада загварын 2005 оны 186,750км гүйлттэй машин дээр туршсан бичлэг байгаа. Үр дүн нь залгаснаас хойш нэг цагийн дараа хөдөлгүүр +56 хэм болж халсан байгаа бөгөөд хагас цагийн хугацаанд халаагчийг залгахад хангалттай гэсэн дүгнэлтийг үйлдвэрлэгч болон ОХУ-ын хэрэглэгчид хийсэн байдаг.
Энэ бичлэг нь гадаа -22 хэмийн хүйтэнд 30 минутын хугацаанд 1,8кв чадалтай Лунфэй халаагчыг Toyota Chaser загварын машин дээр туршсан бичлэг байгаа. Үр дүн нь залгаснаас хойш хагас цагийн дараа хөдөлгүүр +23 хэм болж халсан байгаа бөгөөд хагас цагийн хугацаанд халаагчийг залгахад хангалттай гэж бид туршилтандаа үндэслэн дүгнэсэн болно.
Лунфэй хөдөлгүүр халаагчийг албан ёсоор борлуулагч: Альфа Моторс ХХК
Борлуулах цэг
1. 4х4 Автосервис:
БЗДүүрэг, 16-р хороолол, Батлан хамгаалахын их сургуулийн баруун хойно, СодМонгол ШТС-н замын эсрэг талд, Утас: 481666
Ажлын цаг: Бүх өдөр 10:00-19:00 цаг
2. 4х4 Автосервис Хороолол:
Өргөө кино театраас уруудаад Петровис ШТС-ын урд, Утас: 363710
Ажлын цаг: Мягмар гаригаас Ням гаригт 10:00-19:00
Даваа гаригт амарна.
Вэб сайт: www.alfamotors.mn,
Facebook: www.facebook.com/4x4Autoservice