НүүрҮйл ажиллагааАвтомашины худалдаа


Автомашины худалдаа

Манай компани нь 2010 оноос эхлэн АНУ-ын зах зээл дээрээс төрөл бүрийн шинэ болон хуучин автомашин импортлон худалдаалж байгаа бөгөөд худалдаанд байгаа машинуудыг “4х4 Автосалон” –оос үзэж сонголтоо хийх боломжтой юм. Мөн манай хамт олон үйлчлүүлэгчдийн хүсэлтээр өөрсдийнх нь сонгосон машиныг АНУ-аас шууд захиалан авахад зуучлах эсвэл сонирхсон машинаа АНУ-ын дилерээс сонгоод лизингээр худалдан авах боломжийг олгох цоо шинэ үйлчилгээ нээгээд байгаа юм (Одоогоор энэхүү шинэ үйлчилгээгээ түр зогсоогоод байгааг мэдэгдье). Бид автомашиныг АНУ-ын зах зээл дээрээс сонгох гэж буй хэрэглэгчиддээ тээвэрлэлтийн хамгийн ойр зай болон цаг агаарын таатай нөхцөл зэргийг харгалзан өөрийн компанийн төлөөлөгч байрладаг АНУ-ын Калифорни мужаас сонголт хийхийг санал болгодог. Та бүхэн дилерийн сайт дээрх хайлтын zip code дээрээ 90010 гэсэн код болон 50-100 mile хүртэлх алслалтын хүрээг ашиглана уу. Мөн танд АНУ-ын диллерүүдээс автомашин сонгох дараах гурван аргыг санал болгож байна.  

·          “4х4 АВТОСАЛОН” дээр ирж манай мэргэжилтэний зөвлөлгөөг авч онлайнаар сонирхсон автомашинаа хайж сонгох боломжтой. Хаяг: БЗД-ийн 14-р Хороо, Энх Тайвны өргөн чөлөө 63, АLFA BUILDING барилга. (Хуучнаар Орос эмнэлгийн баруун талд) Утас: 70161616, 70161615,

·          АНУ-ын автомашины диллерүүд дээрээс (www.cars.com, www.autotrader.com, autos.yahoo.com )  дуртай машинаа сонгоод сонгосон машиныхаа link- ийг usa@4x4.mn е-майл хаягаар өөрийн нэр болон холбогдох хаягийн хамт ирүүлнэ.

·          Эсвэл та худалдан авахаар сонирхож байгаа машиныхаа нэр, загвар, он, гадна өнгө, салоны өнгө, 4х4 эсвэл 4х2 дугуйндаа хөтлөгчтэй гэх зэрэг мэдээллийг өөрийн нэр холбогдох хаягийн хамт usa@4x4.mn  и-мэйл хаягаар бидэнд явуулаарай. Бид таны өмнөөс хамгийн өргөн сүлжээгээр хайлт хийж танд хэд хэдэн төрлийн машины танилцуулгыг явуулж сонгох боломжийг олгох болно.