4х4 ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТААР ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ
“Альфа Моторс” ХХК нь хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ үргэлж шинэлэг, чанартай үйлчилгээ үзүүлж байх зорилгынхоо хүрээнд авто сэлбэг, засварын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас анх удаа үйлчлүүлсэн үнийн дүнгээс хамааран хөнгөлөлт эдлэх 4х4 Хөнгөлөлтийн картыг гаргалаа.
1. 4х4 Хөнгөлөлтийн картын давуу талууд:
1.1 Худалдан авалт хийх бүртээ бэлэн төлсөн үнийн дүнгийн 3-10 хүртэлх хувийн хөнгөлөлтэдлэх эрхтэй.
1.2 Манай компанийн бүх салбараар зөвхөн карт эзэмшигч өөрөө үйлчлүүлж хөнгөлөлт эдлэх боломжтой.
1.3 Хөнгөлөлийн картын дансны хуулгаа авч хөнгөлөлтийн дүнгээ хянах боломжтой.
1.4 Худалдан авалтын дүнд бүх худалдан авалтын (тос, тосолгооны материал, гаднаас худалдан авсан сэлбэг хэрэгслийн үнэ худалдан авалтын дүнд орохгүй болно) нийт дүнгээр хөнгөлөлтийн хувь нэмэгдэнэ.
1.5 Хөнгөлөлтийн картыг зөвхөн тухайн карт эзэмшигч худалдан авалтанд ашиглана.
2. Хэрхэн карт нээлгэх вэ?
2.1 Та манай компанийн аль нэг салбараар 250,000₮-нөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд манай 4х4 Хөнгөлөлтийн карт нээлгэх эрхтэй болно.
2.2 Хөнгөлөлтийн карт нээлгэхэд:
Хувь хүн бол:
1. Иргэний үнэмлэх /үзүүлэх/
2. Овог нэр, регистер, автомашины улсын дугаар арлын дугаар
3. Карт эзэмших хүсэлт, гэрээ
4. 250,000₮ -өөс дээш худалдан авалт хийсэн төлбөрийн баримт
5. Имэйл хаяг, утасны дугаар
• Албан байгууллага бол:
1. Байгууллагын регистрийн дугаар, гэрчилгээний хуулбар
2. Автомашины марк, улсын дугаар
3. Карт эзэмших хүсэлт, гэрээ
4. 250,000₮ -өөс дээш худалдан авалт хийсэн төлбөрийн баримт
5. Имэйл хаяг, утасны дугаар
Хөнгөлөлтийн картын хувь:(Хувь хүн)
№ |
Худалдан авалтын хуримтлагдсан дүн (төгрөгөөр) |
Хөнгөлөлтийн картын хувь(%) |
1 |
0 – 249 000 |
0 |
2 |
250 000 – 2 999 999 төгрөгийн худалдан авалтын дүнд |
3% |
3 |
3 000 000 – 5 999 999 төгрөгийн худалдан авалтын дүнд |
5% |
4 |
6 000 000 дээш төгрөгийн худалдан авалтын дүнд |
10% |
Жишээ нь: Таны анх худалдан авалт хийсэн өдрөөс хойш хийсэн худалдан авалтын нийлбэр дүн 2 сая төгрөг байвал таны хөнгөлөлтийг 3% -р тооцно. Нийт эдлэх хөнгөлөлт 60,000 төгрөг болж таны төлөх дүн 1,940,000 төгрөг, 4 сая төгрөг байвал 5% -р тооцогдож нийт хөнгөлөлт 200,000 төгрөг болж таны төлөх дүн 3,800,000 төгрөг, 8 сая төгрөг байвал 10% -р тооцогдож нийт хөнгөлөлт 800,000 төгрөг болж таны төлөх дүн 7,200,000 төгрөгийг / бэлнээр болон дансаар/ төлнө.
Хөнгөлөлтийн картын хувь: (Гэрээт албан байгууллага)
№ |
Худалдан авалтын хуримтлагдсан дүн (төгрөгөөр) |
Хөнгөлөлтийн картын хувь(%) |
1 |
Хамтран ажиллах гэрээ байгуулсан нөхцөлд |
5% карт нээлгэх эрх нээгдэнэ. |
3. Хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?
3.1 Худалдан авалтаас эдлэх нийт хөнгөлөлтийн дүнг мөнгөн хэлбэрээр буцааж олгохгүй зөвхөн нийт төлөх үнийн дүнгээс хасаж тооцоно.
3.2 Та худалдан авалтхийх бүртээ кассанд картаа уншуулах ёстой. Карт уншуулаагүй худалдан авалтын дүн таны худалдан авалтын түүхэнд бүртгэгдэхгүйг анхаарна уу.
3.3 4х4 Хөнгөлөлтийн карт нь карт нээлгэх нөхцлийг хангасан худалдан авагчид 1 удаа үнэ төлбөргүй олгогдоно.
3.4 Бараа буцаахад хөнгөлөлт хасаж төлсөн үнийн дүнгээр буцаана.
3.5 Давагдашгүй хүчин зүйлс, сүлжээний гэмтэл болон тог тасарсны улмаас картаар үйлчлэхгүйд хүрвэл хөнгөлөлтийг нөхөн олгохгүй.
3.6 Бартер хийсэн тохилдолд хөнгөлөлтийн картаар үйлчлэхгүй.
3.7 Тос, тосолгооны материал, гаднаас худалдан авсан сэлбэг хэрэгслийн үнэ хөнгөлөлтөнд орохгүй.
3.8 Байгууллагаас зарласан хямдрал, урамшуулалын үед картын хөнгөлөлт давхар эдлүүлэхгүй байж болох ба хөнгөлөлт эдлэх эсэхийг тухай бүр хямдралын журамд зааж өгнө.
4. Карт дахин авах:
4.1 Карт сэргээх, шинэчлэхэд 4000₮ ба Пин кодыг үнэгүй сэргээж өгнө.
4.2 Карт эзэмшигч нь өөрийн хөнгөлөлтийн картын хуулгыг хэвлүүлэх буюу и-мэйлээр авч болно. Хуулгаа авахдаа Та зөвхөн өөрийн биeэр иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх, эсвэл өөрийн баталгаат итгэмжлэгдсэн төлөөлөгчөө /урьдчилан нотариатороор баталгаажуулсан итгэмжлэлийг картын ня-бод өгсөн байх/ явуулах шаардлагатай.
4.3 Бусад төрлийн урамшуулал /хөнгөлөлт, лояалти гэх мэт/-ын карт давхар уншуулсан болон техникийн алдаанаас гарсан карт эзэмшигчийн хөнгөлөлтийн хувийгкассын ажилтан шууд буцаана.
4х4 хөнгөлөлтийн картыг “Альфа Моторс” ХХК-ийн төв оффист олгоно.