НүүрБараа бүтээгдэхүүнЦахилгаан халаагуурАшиглалтын гарын авлага


Ахуйн дулаан солилцуурын цахилгаан халаагуурын

ашиглалтын гарын авлага

Загвар: РЭССИ-350, 450, 550, 650

Загвар: РЭССИ-350К, 450К, 550К, 650К

Загвар: РЭССИ-350/175К, 450/225К, 550/300К, 650/350К

 

“РЭССИ” брэндийн ахуйн цахилгаан халаагуурыг худалдан авсан танд баярлалаа.

Цахилгаан халаагуурыг ашиглаж эхлэхийн өмнө энэ гарын авлагыг анхааралтай уншиж танилцах ба гарын авлагыг ашиглахад ойрхон газарт хадгална.

ГАРЧИГ:

1 АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ

2 ХАЛААГУУРЫН БҮТЭЦ

3 ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

4 ТӨХӨӨРӨМЖИЙГ УДИРДАХ

5 ТӨХӨӨРӨМЖИЙГ ХОЛБОЖ СУУРЬЛУУЛАХ

6 ТӨХӨӨРӨМЖИЙГ ХОЛБОХ

7 ТЕМПЕРАТУРЫН ТОХИРУУЛГА

8 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

9 АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ

10 ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ

11 ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ

12 БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖИЛТ

13 БАТАЛГААНЫ ХУУДАС

 

1 АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ!

Ямар ч цахилгаан барааг ашиглах үедээ золгүй тохиолдол гарах, галын аюулаас сэргийлэх, цахилгаан хүчдэлд цохиулах улмаар эд хөрөнгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлын үндсэн арга хэмжээг авч байх ёстой. Үүнд:

  • Халаагуурыг ашиглаж эхлэхийн өмнө гарын авлагатай сайтар уншиж танилцан авч ашиглахад дөхөм газарт хадгалах хэрэгтэй.
  • Халаагуурыг зөвхөн паспортын хүснэгтэд заасан хүчдэлд холбож ашиглах
  • Хэт халалтаас сэргийлж халаагуурын агаар оруулах гаргах сараалжин хэсгийг эд зүйлсээр хааж бүтээхгүй байх
  • Халаагуурыг төрөл бүрийн халаалтын төхөөрөмж, зууханд ойрхон байрлуулахгүй байх
  • Халаагуурыг бензин түлш, будаг зэрэг шатамхай бодистой байр талбайд ашиглахгүй байх
  • Ашиглалтын үед энэ төхөөрөмж нь тодорхой температурт халдаг тул зөөх, өөр газар байрлуулах үедээ хүчдэлээс салган тодорхой хугацаанд хөрсний дараа төхөөрөмжинд хүрч байх хэрэгтэй
  • Халаагуурыг хувцас хатаах зорилгоор ашиглаж болохгүй
  • Халаагуурын агаар сэлгэх сараалж руу металл төмөр зэрэг элдэв зүйл унагах, шургуулахаас сэргийлэх хэрэгтэй. Энэ нь цахилгаан хүчдэлийн богино холболт үүсгэх, төхөөрөмжийг эвдэх, галын аюул гарахаас сэргийлнэ.
  • Халаагуурыг шингэн зүйлд унагах, халаагуурт шингэн зүйл орох, халаагуур дээр шингэн асгарахаас байнга сэргийлэх нь цахилгааны богино холболт үүсэх, галын аюул гарахаас сэргийлнэ
  • Халаах төхөөрөмжийг усанд унагах, төхөөрөмжийн дээрээс ус асгарах тохиолдолд хамгийн түрүүнд цахилгаан хүчдэлээс салгах шаардлагатай
  • Халаагуурыг гэмтсэн цахилгааны утас эсвэл эвдэрч гэмтсэн залгууртай ашиглахыг хориглох ба ийм тохиолдолд мэргэжлийн цахилгаанчинд яаралтай хандаж шалгуулах хэрэгтэй
  • Ажиллаж буй халаагуурт нойтон гараар хүрч болохгүй
  • Халаагуур дээр тогтсон тоос, бохирыг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Цэвэрлэгээ хийхийн тулд халаагуурыг цахилгаан хүчдэлээс салган агаар сэлгэлтийн сараалжийг тоос сорогчоор цэвэрлэх хэрэгтэй
  • Халаагуурыг цонхны тавцан дээр ил байрлуулж болохгүй. Ингэх нь борооны дусал халаагуур дээр бууж улмаар цахилгааны богино холболт үүсгэх аюултай
  • Төхөөрөмжийг цэвэрлэхдээ нунтаг угаалгын бодис хэрэглэж болохгүй, зөвхөн чийгтэй алчуураар (нойтон биш) арчиж цэвэрлэнэ
  • Цэвэрлэгээ хийхийн өмнө цахилгаан хүчдэлээс заавал салгасан байна.
  • Халаагуурыг гүйцэд суурьлуулахаас өмнө цахилгаан хүчдэлд залгаж болохгүй
  • Ванн, шүршүүр, усан бассейн бусад шингэн савтай зүйлийн дэргэд халаагуурыг ашиглаж болохгүй
  • Халаагуурыг босоо байрлалаар ашиглана.
  • Байрлалыг шилжүүлэх, зөөхөөс өмнө заавал цахилгаан хүчдэлээс салган хөргөх хэрэгтэй
  • Мушгирч зангирсан цахилгаан утастай халаагуурыг цахилгаан хүчдэлд холбож болохгүй. Энэ нь цахилгааны богино холболт үүсгэх аюултай
  • Уртасгагч залгуур ашиглахыг хориглоно
  • Цахилгааны залгуураас холболтын сэрээг салгахдаа цахилгаан утаснаас татаж болохгүй зөвхөн холболтын сэрээн дээрээс барьж салгана
  • Халаагуурыг удаан хугацаанд ашиглахгүй үедээ цахилгаан хүчдэлээс салгана
  • Ашиглалтын явцад цахилгааны залгуурыг халж буй эд зүйлстэй шүргэх, нийлэхээс хол байлгана
  • Халаагуурын холболтын цахилгаан утсыг хивс болон хивсэнцэрийн доогуур далдлахгүй байх, цахилгаан утсан дээгүүр хивс хивсэнцрээр хучихгүй байх хэрэгтэй
  • Залгуурын цахилгаан утсыг ороох, нугалж эвхэн халаагуурт ороохгүй байх. Энэ нь цахилгаан утасны бүрээс гэмтэх элэгдэх аюулд хүргэнэ
  • Төхөөрөмжийг задгай агаарт гадаа тавих, нойтон шалан дээр тавихыг хориглоно
  • Хөрөөгүй халуунаараа байгаа төхөөрөмжийг хадгалах газарт тавихыг хориглоно.
  • Хүүхдүүд халаагуураар тоглохыг хориглоно     
  • Халаагуурыг заавал залгуурын доор байрлуулах шаардлага байхгүй
  • Ашиглалтын явцад халаагуурын бүх гадаргуу нь халаагч элэментийг гадны нөлөөллөөс хамгаалж байх тул гадаргуугийн бүх эд ангиудыг огт өөрчилж болохгүй
  • Хэт халалтаас сэргийлэн халаагуурыг бүтээхгүй байх хэрэгтэй
  • Гэмтэж шалбарсан утас, залгуурыг тухай бүр мэргэжлийн цахилгаанчнаар солиулж засуулсан байх ёстой
  • Энэ халаагуурыг гарын авлагад заагдсан зориулалтын дагуу ашиглах ба бусад зориулалтаар ашиглах нь цахилгаан хүчдэлийн гэмтэл ба галын аюулгүй байдалд хүргэх аюултай
  • Энэ халаагуур нь зөвхөн ахуйн зориулалттай бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг зөвлөдөггүй болно. Бусад эд зүйлстэй ойр байх хамгийн ойрын зай хэмжээ:

Зураг 1

      2 ДУЛААН СОЛИЛЦУУРЫН ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫН БҮТЭЦ

Зураг 2

  1. Цахилгаан залгуур утас холболтын сэрээтэй
  2. Чадлыг өөрчлөх товчлуур
  3. Хананд бэхлэх бэхэлгээний төмөр
  4. Ханад бэхлэх нүх
  5. Төмөр хөл (шалан дээр байрлуулах үед хэрэглэнэ)
  6. Агаар оруулах сараалж
  7. Агаар гаргах сараалж
  8. Дулаан шилжүүлгийн камер

Халаагуурын хэвийн ажиллагаа, халаах үзүүлэлтийг хангахын тулд байрлуулах байр талбай нь барилгын дулаалгын СНиП 23-02-2003(барилгын дулааны хамгаалалт) гэсэн стандартыг хангасан байх ёстой

АНХААР!  Халаагуурыг тооцсон чадлын хэмжээнээс илүү талбайд ашиглаж болохгүй. (Хүснэгт.1)

АНХААР!   Байр талбайн дулаалгын хэмжээ дээр заагдсан хэмжээнд хүрэхгүй бол халаагуурын халаах талбайн хэмжээ багасна.

АНХААР!   Цахилгаан хэлхээн дэх хүчдэлийн хэмжээ буурахад халаагуурын халаах чадал мөн буурдаг

3 ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

 

 

Загвар

РЭССИ-350

РЭССИ-400

РЭССИ-450

РЭССИ-550

РЭССИ-650

Хүчдэл

220-240В 50Гц

220-240В 50Гц

220-240В 50Гц

220-240В 50Гц

220-240В 50Гц

Чадал

0,35кВт

0,4кВт

0,45кВт

0,55кВт

0,65кВт

Хамгаалалтын түвшин/ангилал

IP 44

IP 44

IP 44

IP 44

IP 44

 

Овор хэмжээ УртхӨндөрхЗузаан

700х580х30

1000х300х60

700х580х30

900х580х30

1000х580х30

Бохир жин

9кг

10кг

9кг

11,7кг

13кг

Халаах талбай

15м3 /6м2/

17,5м3 /7м2/

20м3 /8м2/

25м3 /8м2/

25м3 /12м2/

Хүснэгт. 1

 

Цахилгаан холболтын схем

Зураг.3

 

 

4 ТӨХӨӨРӨМЖИЙГ АЖИЛЛУУЛАХ

Ажилд бэлтгэх.

Халаагуурыг картон хайрцагнаас болгоомжтой гаргана. Хайрцгийг улирал хооронд халаагуурыг хадгалах зорилгоор хадгалж болно. Халаагуурыг холбохоосоо өмнө хэрвээ механик товчлууртай загвар бол товчлуурыг “ВЫКЛ” гэсэн байрлалд тавина. Суурьлуулах зааврын дагуу хананд анхааралтай нямбай суурьлуулна. Цахилгаан хэлхээний хэт ачааллаас сэргийлж халаагуурыг өөр цахилгаан хэрэгсэл залгасан залгуурт залгаж болохгүй.

5 ХАЛААГУУРЫГ ХАНАНД СУУРЬЛУУЛАХ

Бэхэлгээний суурь төмрийг халаагуур байрлуулах хананд дулаан ойлгогч дэлгэцийн цаад талд зургийн дагуу бэхэлж байрлуулна.

Зураг 4

 

  • Суурь төмрийг тэлэгч боолтоор бооно.
  • Халаагуурын арын дээд хэсэгт хоёр нүх байгаа. Түүнд суурь төмрийн дээд хэсгийг оруулан суурь төмрийн доод дэгээ хэсэг дээр халаагуурын доод ирмэгийг тааруулан лав суулгаж өгнө.  
  • Халаагуурыг сайтар лав суусан эсэхийг шалгана.
  • Халаагуурыг техникийн үзүүлэлтэд заагдсан тохирох хүчдэл бүхий цахилгаан хүчдэлд залгана.
  • Загварын тооны ар талд “К” гэсэн үсэгтэй халаагуур нь гэрэл асдаг товчлууртай цахилгаан утас нь евро загварын холболтын сэрээтэй хэт халалтаас сэргийлсэн термостат бүхий нийлүүлэгдэнэ.
  • “К” гэсэн тодорхойлох үсэггүй загварууд нь тусдаа байрлах дулаан тохируулагч залгуурт залгах зориулалттай холболтын сэрээ, гэрэлт товчлуургүй нийлүүлэгдэнэ.

6 ХАЛААГУУРЫГ ЗАЛГАХ

Төхөөрөмж нь хананд бэхлэх зориулалттай. Суурьлуулахдаа шатах, хайлах эд зүйлсээс аль болох шаардлагатай хэмжээнд хол байрлуулна.

Суурьлуулахдаа аль болох үндсэн хананд суурьлуулах хэрэгтэй.

  • Хананд зураг 5-д заасны дагуу 6мм-ийн даметртэй өрмөөр нүх гаргана.
  • Бэхэлгээний суурь төмрийг бэхэлж байрлуулна.
  • Дулаан ойлгогч дэлгэцийг байрлуулна.
  • Халаагуурыг заавын дагуу суурь төмөрт суурьлуулна. Халаагуурыг сууринд сайтар суусан эсэхийг шалгана.
  • Цахилгаанд холбох сэрээг цахилгааны залгууранд залгана.
  • Гэрэлт товчлуурыг “I” гэсэн тэмдэг дээр тавина. Энэ үед “К” тодорхойлолттой загваруудын хувьд халаагчийн арын болон нүүрний халаагч элементүүд бүгд залгагдсан байх ба товчлуурын гэрэл ассан байна.
  • Хагас болон бүрэн хүчин чадлаар ажиллах (РЭССИ-К/П) загварын хувьд. Товчлуурыг “I” байрлалд тавихад халаагуурын урд болон ар талын халаагч элемент бүгд ажиллах ба хагас хүчин чадлаар ажиллуулах үед товчлуурыг “0” байрлалд тавина. Энэ үед арын халаагч элемент ажиллахгүй зөвхөн нүүрэн талын халаагч элемент ажиллаж халаагуур 50%-ийн хүчин чадлаараа ажиллана. Энэ загварын халаагуурыг бүрэн унтраахын тулд залгуураас холбох сэрээг салгана.    
  • “РЭССИ” маркийн халаагуурын чадлыг сольдог товчлуур бүхий загваруудыг одоо ашиглаж байгаа халаалтын систем дээрээ нэмэлт халаагч хэлбэрээр ашиглахад илүү тохиромжтой.

7 ТЕМПЕРАТУР ТОХИРУУЛАХ

Өрөө тасалгаанд шаардлагатай температурыг тохируулж байхын тулд халаагуурын цахилгаан хэлхээнд хөдөлгөөнт буюу ил байрлуулдаг терморегулятор (дулаан тохируулагч) холбож өгнө (Чадал сольдоггүй загвар тохиромжтой). Терморегулятор нь өрөө тасалгаа тус бүрт халаагуураас тодорхой хэмжээний зайнд шалны түвшингээс 1300-1500мм өндөрт байрлана.

  • !  Нэг болон түүнээс дээш тооны халаагуурыг нэг терморегулятораас холбох тохиолдолд нийлбэр чадлыг заавал тооцож гаргах ёстой. Ихэнх терморегуляторууд 16А (3.5кВт) гүйдлийн ачаалалд тохируулагдсан байдаг. Иймд хэрэв холбож буй халаагууруудын нийт гүйдлийн ачаалал 16А-аас их болж байвал хэсэгчилсэн контакны релегээр дамжуулж хүчдэлд холбох шаардлагатай. Өрөөний температур таны тохируулж тавьсан хэмжээнд хүрэх үед терморегулятор нь халаагуурыг цахилгаан хүчдэлээс салгах ба өрөөний температур 2-3 градусаар багасах үед терморегулятор дахин халаагуурыг асааж ийм зарчмаар асаж унтран өрөө тасалгаанд таны заасан температурыг хэмжээнд нь тогтмол барьж байх юм.

 

Терморегулятораар дамжуулан цахилгаан хэлхээнд холбох схем:

Зураг 5

8 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

  • Халаагуурыг хананд зөв байрлалд зөв байрлуулах ба усанд орж байгаа хүн санамсаргүй гар хүрч болохооргүй нөхцөлд байрлуулна.
  • Хэрэв халаагуурыг шалан дээр байрлуулж байгаа бол бассейн болон шүршүүр зэрэг газрын дэргэд хэрхэвч байрлуулж болохгүй.
  • Хананд байрлуулж байгаа тохиодолд ч мөн ялгаагүй усанд ордог газар, усан бассейн зэргээс хол байрлууна.
  • Цахилгаан залгуурын утас гэмтэж шалбарсан тохиолдолд мэргэжлийн цахилгаанчинд хандах хэрэгтэй.
  • Ажиллаж буй халаагуурыг ямар нэгэн зүйлээр бүтээж халхалж болохгүй.
  • Халаагуурыг хадгалах зорилгоор хураахаасаа өмнө хөрсөн эсэхийг сайтар шалгана.
  • Хэрэв халаагуурыг  удаан хугацаагаар ашиглахгүй тохиолдолд цэвэрлээд хайрцаганд хийж хадгалвал зохистой.

9 АРЧИЛГАА ҮЙЛЧИЛГЭЭ

Төхөөрөмжийг байнгын ажиллагаатай байх үеийн тогтмол цэвэрлэгээ.

Цэвэрлэгээ хийхийн өмнө халаагуурыг цахилгаан хүчдэлээс бүрэн салгана. Цэвэрлэхийн өмнө бүрэн хөрсөн эсэхийг сайн шалгана. Нойтон биш чийгтэй алчуураар халаагуурын гадна хэсгийн тоос бохир хэсгийг арчиж цэвэрлэнэ. Агаар сэлгэлтийн сараалжны тоосыг тоос сорогчоор соруулна. Халаагуурыг цахилгаан хүчдэлд залгахын өмнө бүрэн хатсан эсэхийг ёайтар шалгана.

Төхөөрөмжийн самбарын арын хана руу харсан хэсгийг цэвэолэх

Халаагуурын хана руу харсан арын хэсгийг цэвэрлэх нь маш хялбархан. Цэвэрлэхийн өмнө халаагуурыг цахилгаан хүчдэлээс салгана. Халаагуурыг хөнсний дараа өөр лүүгээ бага зэрэг татан өргөхөд бэхэлгээний суурьнаас салах болно. Суурьнаас салгасан халаагуурын арын хэсгийг цэвэрлээд буцааж сууринд суурьлуулна.

 10 ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ

Ажиллагааны хугацаа дууссан төхөөрөмжийг хог хаягдлын тухайн орон нутгийн журмын дагуу хаяж устгана.

11 ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Засвар үйлчилгээний талаар борлуулагчид хандан зөвлөгөө авч болно.

Цахилгаан тэжээлийн залгуурыг солих

Болзошгүй цахилгааны гэмтэл аюулаас сэргийлж гэмтэлтэй цахилгааны залгуур утсыг мэргэжлийн цахилгаанчинаар солиулна.

ҮЙЛДВЭРИЙН БАТАЛГАА

  • Үйлвдэрлэгч бараа бүтээгдэхүүндээ тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтын нөхцлийг хангасан нөхцөлд баталгаа гаргана.

      ДАРААХ ТОХИОЛДОЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД БАТАЛГАА ОЛГОХГҮЙ

  • Цахилгаан холболтын утас, залгуур эвдэрсэн мөн халаагуурын их биеийн хэсэг эвдэрч гэмтсэн бол
  • Халаагуурын их биеийг задалсан шинж тэмдэг байвал
  • Хүчтэй химийн бодисын ул мөр байвал
  • Өндөр температурын нөлөөнд орсон байвал
  • Мэргэжлийн бус хүний хийсэн цахилгаан холболт болон монтажнаас болж эвдэрч гэмтсэн бол

ИЖ БҮРДЭЛ

Дулаан солилцуурын цахилгаан халаагуур                1ш

Хананд бэхлэх төмөр суурь                                          2ш

Дулаан ойлгогч тусгаарлагч дэлгэц                             1ш

Тэлэгчтэй шруп                                                              4ш

Хайрцаг                                                                           1ш

Бүтээгдэхүүний паспорт                                                1ш

Шалан дээр байрлуулах хөл иж бүрдэлд ордоггүй тусдаа борлуулагдана

12 БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СЕРТИФИКАТ

Бүх бүтээгдэхүүнүүд нь чанарын хатуу хяналт доор үйлдвэрлэгддэг ба ОХУ-ын ТУ 3468-001-21603889-2013 стандартад нийцсэн байна.

Мөн бүтээгдэхүүний чанар болоод галын аюулгүй байдлыг:

Бараа бүтээгдэхүүний патент

ГОСТ Р Тохирлын гэрчилгээ

ЕС Олон улсын гэрчилгээ

ЕАС Гаалийн холбооны гэрчилгээ

НПБ  Галын сайн дурын гэрчилгээ

зэрэг ОХУ-ын болон олон улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр батламжлан ханган ажиллаж байна.

13 БАТАЛГААНЫ ХУУДАС

“РЭССИ” маркийн ахуйн зориулалттай дулаан солилцуурын цахилгаан халаагуурт үндсэн халаагуураар ашиглахад 4 жил, нэмэлт халаагуураар ашиглахад 2 жилийн баталгааг борлуулсан хугацаанаас эхлэн гаргадаг

Үйлвэрлэсэн хугацаа  ___________________________

Борлуулсан хугацаа   ___________________________

Серийн дугаар _______________  Техник Хяналтын Хэлтэсийн тамга ___________

 

Үйлдвэрлэгч ОХУ-ын “ЭСКО” Хязгаарлагдмал Хариуцлагатай Нийгэмлэг

Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “Альфа Капитал Групп” ХХК

Хаяг: Хаяг: Альфа бийлдинг, Энх Тайвны өргөн чөлөө-63, 14-р Хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот 13335, Монгол Улс

Шуудангийн хаяг: 210351

Утас: 976-70161615

Факс: 976-11-451388

E-mail: info@alfamotors.mn

Фэйсбүүк хуудас: Facebook.com/ РЭССИ Цахилгаан Халаагуур