“РЭССИ” МАРКИЙН ДУЛААН СОЛИЛЦУУРЫН ЦАХИЛГААН ХАЛААЛТЫН СИТЕМИЙГ УГСАРЧ СУУРЬЛУУЛАХ ЗӨВЛӨГӨӨ
Халаагуурыг сонгон байрлуулахдаа байр сууцны талбай болон багтаажмийг тооцон хүчин чадлыг тохируулан сонгоно. Байр талбайн орох хэсэг, цонхон доор зэрэг дулаан алдах боломжит газруудыг сонгож байрлуулна.
Бусад халаалтын системтэй харьцуулахад “РЭССИ” маркийн халаагуурын суурьлуулахад хамаагүй хялбар байдаг. Шаарлагатай багаж хэрэгсэл гарын доор байхад “РЭССИ” халаагуурыг угсрахад ямар нэгэн онцгой гоц мэдлэг шаардагдахгүй. Цахилгааны холболтыг хийхдээ мэргэжлийн цахилгаанчин эсвэл үйлдвэрийн албан ёсны төлөөгчид хандан гүйцэтгүүлэх хэрэгтэй.
Чанаргүй мэргэжлийн бус цахилгааны холболтоос үүдэн цахилгаан халаагуур эврдрэхэд хүрсэн бол баталгаа үйлчлэхгүй болно!
Ихэнхдээ цахилгааны утасны далдлагч сувгийг цахилгаан халаагуурын цахилгааны үндсэн шугам явах чиг рүү шалны хүрээний дээхэн талаар цахилгааны төв самбараас халаагуурууд байрлах байршлыг дагуулан сувагчлан байрлуулж өгнө. Цахилгаан тэжээлийн үндсэн шугамыг татахдаа өрөө болгонд дулаан тохируулагч буюу терморегулятор холбох боломжтой байхаар сувагчлалыг хийнэ. Гурван жилтэй утсаар халаагуурыг холбохдоо дараах байдлаар холбоно:

L – улаан утас нь (Фаз) буюу халаагуурын улаан утастай холбогдож маш сайн тусгаарлалт хийх ба нөгөө үзүүр нь Терморегуляторт холбогдоно. Терморегулятораас гарсан улаан утас нь үндсэн шугамын L улаан утастай холбогдож маш сайн тусгаарлалт хийгдэнэ. Үндсэн шугамын N – хөх утас нь халаагуурын N буюу (ноль) хөх утастай хобогдож маш сайн тусгаарлалт хийгдэнэ. Халаагуураас гарсан Ногоон шар (газардуулга) утас нь үндсэн шугамын газардуулгын утастай холбогдож маш сайн тусгаарлалт хийгдсэн байна. Ийм маягаар өрөө болгогны холболтыг хийнэ. Терморегуляторыг холбохдоо гол төлөв N буюу ноль утсыг тасдан холбож өгдөг боловч үйлдвэрлэгчийн зүгээс L буюу (фаз) галтай утсанд холбохыг зөвлөж байгаа юм. Жишээлбэл: EBERLE 16A загварын терморегулятор нь утас холбох 1,2,N.N гэсэн 4 контакттай байдаг ба эдгээрийн 1 болон 2 гэсэн контакт нь (Фаз) гал холбох зориулалттай байдаг. Бүх өрөө тасалгааны цахилгаан холболтыг бүрэн хийж дууссаны дараа үндсэн тэжээлийн цахилгаан утсыг хэрэв зай байвал төв цахилгаан самбарт зайгүй бол тусад нь нийт халаагуурын чадал дээр халаалтын системийг залгахад шаардагдах бага зэргийн нөөц тооцсон цахилгааны автомат салгуур тусад нь тавьж өгөн цахилгаан хүчдэлд холбож өгнө. Нийт халаалтын системийг цахилгаан хүчдэлд холбосны дараа 2 цагийн хугацаанд халаагуурын ажиллагаа, терморегуляторын хүчдэл салгах ажиллагаа зэргийг сайтар ажиглан шалгана. Ачаалал авах үеийн үндсэн цахилгааны шугамын кабель утаснуудын халалт болон өрөө тасалгаа тус бүрийн халаагуурын ажиллагаа, терморегуляторын ажиллагааг шалгана. Хэрэв бүх зүйл хэвийн байвал сая утасны далдлагч сувгийн тагийг хаах ба хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байж болно.








