ОЕМ буюу Genuine Parts сэлбэгийн тухай
Автосэлбэгийн зах зээл дээр “Aftermarket” буюу борлуулалтын дараах зах зээл гэж нэрлэгддэг хоёрдогч зах зээлд зориулсан сэлбэг эд ангиуд (эдгээр нь үйлдвэрийн дамжлагад угсрагддаг биш засварын газар, сэлбэгийн худалдаанд зориулагддаг) болон “OEM(Original Equipment Manufacturer)” буюу Toyota, Nissan гэх мэт үйлдвэрүүдийн угсрах дамжлагад зориулагдсан тухайн автомашины үйлдвэрлэгчийн Genuine Parts гэж нэрлэгдсэн сэлбэг эд анги гэсэн үндсэн 2 төрлийн ойлголт байдаг. Манай компани 1996 оноос Япон автомашины сэлбэгийн худалдааг анх хийж эхлэхдээ Aftermarket болон OEM буюу Genuine Parts хоёр ангиллын сэлбэгийн худалдааг хоёуланг нь хийж эхэлсэн байдаг. Ихэнх хөгжилтэй орнууд автосэлбэгийн худалдааг сэлбэгийн худалдааны томоохон агуулах, автомашин үйлдвэрлэгчдийн албан ёсны худалдаа, сервисийн төвүүдээр дамжуулан жижиглэн худалдаа эрхлэгчид, авто засварын газруудад тараадаг бол манай улсад ихэнх жижиглэн худалдаа эрхлэгчид болон авто засварын газрууд тус бүрдээ бие даан гадаадаас сэлбэг импортлон түүнийгээ эцсийн хэрэглэгчдэд худалдаалах зарчмаар явагддаг байна. Анх бид ч бас мөн адил ганзагын наймаа хэлбэрээр сэлбэг эд ангиудыг цөөн тоогоор оруулж ирдэг байсан билээ. Одоо манай Альфа Моторс ХХК нь Япон улсын SPK Корпорацитай байгуулсан гэрээний дагуу болон АНУ-ын Genuine Parts сэлбэгийн бөөний агуулахуудаас төрөл бүрийн Япон болон АНУ, Европын машин үйлдвэрлэгчдийн оригиналь буюу Genuine Parts сэлбэгүүдийг байнга импортлон худалдаалахаас гадна захиалгаар хурдан шуурай нийлүүлж байгаа билээ.
Авто сэлбэгийн худалдааны олон жилийн туршлагатай авто сэлбэгийн мэргэжилтнүүд бүхий Альфа Моторс ХХК-ийн давуу талууд:
- Өндөр Чанарын Авто Сэлбэг импортлодог
- OEM болон Aftermarket аль ч төрлийн сэлбэг нийлүүлэх туршлагатай
- Агуулахдаа эрэлт ихтэй сэлбэгийн байнгын нөөцтэй
- Үргэлж боломжийн үнэ санал болгодог
- Хот дотроо үнэгүй хүргэж өгөх боломжтой