K&N Engineering Компанийн тухай
АНУ-ын K&N Engineering компани нь олон жилийн үйл ажиллагааныхаа туршлагад үндэслэн уралдааны автомашины агаар шүүгч, тосны шүүрийн үйлдвэрлэл, технологийн шинэчлэгч байж насан туршын хэрэглээг нэвтрүүлснээрээ дэлхий дахинд нэр нь түгсэн томоохон компани болсон билээ. Энэхүү брэнд нь өндөр үзүүлэлт шаардсан хүнд нөхцлийн автомашинуудад тохирсон агаар шүүгчийн үйлдвэрлэлээр дэлхийн автомашин сонирхогчдын дунд хэдийний танил болсон юм. K&N-ын үйлдвэр нь өдгөө зөвхөн уралдааны бус бүх төрлийн автомашинуудын агаар шүүгч, тосны шүүрийг үйлдвэрлэж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт чанараараа бусдыг дагуулж дэлхийн брэнд болсон бүтээгдэхүүн юм. Альфа Моторс ХХК та бүхэнд K&N брэндийн агаарын шүүр, тосны шүүрийг эх орноосоо худалдан авах боломжийг олгож тус брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн хувиар 2011 оноос K&N-ын үйлдвэрээс шууд импортолж эхэлсэн юм.
Та автомашиндаа K&N-ийн агаар шүүгчийг худалдан авч суурьлуулснаар тодорхой хугацаанд цэвэрлэгээ, үйлчилгээ хийхээс өөрөөр машиныхаа эдэлгээний туршид санаа зовох зүйлгүй болохоос гадна таны автомашины хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж шатахууны хэмнэлтийг мэдрүүлэх болно.
Автомашины хөдөлгүүрийн хүчин чадал нь агаар, түлшний зохистой холимгоос ихээхэн хамаардаг. Энэхүү холимогт орох агаарын урсгалыг шүүж байдаг агаар шүүгч бохирдсоноор жолооч та бүхэнд мэдэгдэхгүйгээр холимогийн зохист харьцаа алдагдаж, хөдөлгүүрийн цилиндрт дутуу шаталт явагдсанаас хөдөлгүүр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй доголдож бензины зарцуулалт ихэсдэг байна. Энэхүү онцгой бүтэцтэй, K&N брэндийн өндөр урсгалын агаар шүүгчийн агаар нэвтрүүлэх чадвар энгийн шүүрнээс 50%-аар илүү, бохирдолыг 50% бага нэврүүлдэг давуу талтай.
K&N Брэндийн агаар шүүгчийн таны машины хөдөлгүүрт хүч чадал өгөх гурван давуу тал
НАЙДВАРТАЙ БАЙДЛААР МАШИНЫХАА ХӨДӨЛГҮҮРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОНО.
K&N брэндийн өндөр урсгалын технологиор хийгдсэн удаан хугацааны эдэлгээтэй агаар шүүгч нь таны машины хөдөлгүүрт илүү хялбар амьсгалах боломжийг олгох бөгөөд өндөр гүйцэтгэлтэй эд ангиудтай учир найдвартай байдалд нь та санаа зовох хэрэггүй. Таны машины хөдөлгүүрт илүү их хүч чадлыг өгөх ба K&N нь удаан хугацааны эдэлгээтэй агаар шүүгч тул түүнийг дахин солих шаардлага хэзээ ч гарахгүй. Давуу талууд:
Таны машины хөдөлгүүр бол түлш болон агаарын холимгийг (ажлын холимог) шатааж ажлын хүч гаргаж авдаг төхөөрөмж гэж ойлгож болно. Хөдөлгүүрийн цилиндрийн шатах холимогт хэдий чинээ их агаар орж байна төдий чинээ бүрэн шаталт явагдаж их чадал гаргадаг. K&N брэндийн агаар шүүгч нь чухам шүүгдэн цэвэрлэгдсэн агаарын хамгийн өндөр урсгалыг гаргах зориулалтаар бүтээгдсэн тул нэг үгээр хөдөлгүүрийн амьсгалын замыг байнга чөлөөтэй байлгана гэсэн үг юм.
Агаар чөлөөтэй оруулж байгаа хөдөлгүүр хааз сайн авдаг. Энэ нь хөдөлгүүрийн цилиндрт ажлын холимгийн агаар дутагдахгүй байна гэсэн үг. Энгийн байдлаар тайлбарлавал та зуухныхаа галыг сайн асааж өрдөхийн тулд цоргоор агаар үлээж өгдөгтэй адилхан ойлголт юм. Хэрэв хөдөлгүүрийн цилиндрт орж байгаа түлш болон агаарын холимгийн аль нэг нь дутуу орох тохиолдолд цилиндрт дутуу шаталт үүсэх ба энэ нь хөдөлгүүр доголдох, утаа хаях, хүч нь муудах зэрэг үзэгдэл үүсгэдэг. Үүнээс болж түлшний зарцуулалт огцом нэмэгддэг бөгөөд манай жолооч нар машин доголдоод бензин идээд байна гэж ярьдаг нь хөдөлгүүрийн цилиндр дэх ажлын холимгийн дутуу шаталтыг хэлж байгаа юм..
Таны автомашины хааз авалт сайжрахад таны машины хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэж тэр хэмжээгээр түлшний илүү зарцуулалтыг багасгах боломж гарах юм. Хөдөлгүүр хааз хэр сайн авч байгаа эсэх нь таныг хаазны гишгүүр дээр гишгэхэд хөдөлгүүр хэр хурдан дуулгавартай өндөр эргэлт авч чадаж байгаагаар хэмжигдэнэ.
МӨНГӨНД ХЭМНЭЛТТЭЙГЭЭР ХӨДӨЛГҮҮРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭХ БОЛОМЖ ОЛГОНО.
K&N өндөр урсгалын технологиор хийгдсэн удаан хугацааны эдэлгээтэй агаар шүүгч нь таны машины хөдөлгүүрт шаардлагатай хүч чадлыг өгч таны машины хөдөлгүүрийг хэвийн хүчин чадлаараа ажиллахад туслана. Мөн K&N-ийн агаар шүүгч нь удаан хугацааны эдэлгээтэй агаар шүүгч учраас түүнийг таны машины эдэлгээний хугацаанд дахиж солих шаардлага хэзээ ч гарахгүй. Нэг удаагийн цаасан агаар шүүгчийг манай Монгол орны хуурай, тоосорхог агаарын орчинд 1 жилд хамгийн багадаа 2-оос доошгүй солих шаардлага гардаг бол K&N-ийн агаар шүүгчийг та бохирдсон үед нь авч цэвэрлэж тослон машиныхаа эдэлгээг дуустал дахин сольж мөнгө үрэхгүйгээр хэрэглэж болохоос гадна хэмнэсэн мөнгө тань таны машины хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулагдах учраас та бас дахин хэмнэлт хийнэ гэсэн үг юм.
Хэрэв та 15,000км тутамд үйлчилгээ хийх шаардлагатай агаар шүүгчийн үйлчилгээний ажлын хөлсөнд мөнгө төлж байгаа (олон шинэ машинууд ийм нөхцөлтэй байдаг) бол хэмнэлт чинь бүр илүү их байх болно.
Одоо та нэг удаагийн, байнга солих шаардлагатай агаар шүүгчийг худалдан авах зардал дээр мөнгөө хэмнэхээс гадна хуучин шүүрээ шинээр солих үйлчилгээний хөлснөөс бас хэмнэлт гаргах боломжтой. Та тооцоод үзээрэй. Энэ бол таны амьдралдаа хийж байгаа чухал хэмнэлт бөгөөд зам дээр таны төмөр хүлэг хүчин чадлын гайхамшгийг үзүүлэх бол харин та эдийн засгийн хувьд амьдралдаа сэтгэл ханамжтай байх боломж юм.
ХОГ ХАЯГДЛЫГ БАГАСГАН БАЙГАЛЬ ОРЧИНДОО ЭЭЛТЭЙГЭЭР МАШИНЫХАА ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ОНЦГОЙ БОЛОМЖ
Зөвхөн АНУ-д жилд 100 сая гаруй нэг удаагийн хөдөлгүүрийн цаасан агаар шүүгчийг хог булах газар зайлуулах эсвэл шатааж устгадаг байна. Манай орны хувьд 600,000 тээврийн хэрэгслээс 1 жилд хичнээн ширхэг бохирдсон цаасан шүүр хаягдаж байгааг тооцож үзвэл бид байгаль орчинд хэр их хохиролтой сэлбэг хэргсэл хэрэглэж байдаг маань харагдана. Тэгвэл K&N-ийн өндөр урсгалт технологиор хийгдсэн удаан хугацааны эдэлгээтэй агаар шүүгчийг хэзээ ч дахин солих шаардлага гардаггүй учраас хог хаягдлыг багасгаж байгаль орчинд ээлтэй үр дүн үзүүлэх ба мөн энэ үр дүнтэйгээ зэрэгцэн таны машины хөдөлгүүрт илүү хүч өгч таны машины хөдөлгүүрийн хааз авалтыг сайжруулж хөдөлгүүрийн цилиндрт ажлын холимгийн бүрэн шатах нөхцлийг бүрдүүлснээр шатахуун хэмнэж агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмрийг оруулах юм.
K&N-ийн удаан хугацааны эдэлгээтэй агаар шүүгч нь ургуулж ашигладаг хөвөн даавуун материалаар хийгдсэн байдаг учир удаан хугацаанд урган боловсрох модыг огтлон хийсэн цаасан шүүрнээс байгаль орчинд ээлтэй талаараа харьцуулшгүй давуу талтай юм.