НүүрБараа бүтээгдэхүүнLaunch TechLaunch танилцуулга


Launch танилцуулга

LAUNCH компани нь 1992 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр бол орчин үеийн автомашины өндөр технологитой оношлох хэрэгсэл, түүний хамгийн сүүлчийн загваруудыг боловсруулах болон үйлдвэрлэх талаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж байна. LAUNCH нь автомашины оношлогооны хамгийн тэргүүний техник хэрэгслээс гадна өргүүр, дугуй угсрах болон тохируулах суурь, авто машины хяналтын шугам, нарийн мэргэжлийн багаж хэргэгсэл зэргийг бүх тивийн олон оронд бэлтгэн нийлүүлдэг.

Өнөөдрийн байдлаар LAUNCH нь Орос, Герман, Канад, АНУ, Өмнөд Африк, Австрали, АНУ, Япон, Мексик зэрэг орнуудад албан ёсны төлөөлөгчийн газартай. Үүнээс гадна LAUNCH гэсэн худалдааны тэмдэгтэй багаж хэрэгслийг 75 оронд ажилладаг 220 гаруй албан ёсны дистрибютэрүүд дэлхий даяар тарааж байдаг ажээ.

Өнгөрсөн хугацаанд компанийн инженерүүд автомашины засвар ба техник үйлчилгээний орчин үеийн хамгийн өндөр шаардлагад нийцсэн оношлогооны багаж хэрэгслийн шинэ үеийг бүтээсэн бөгөөд үүний үрээр LAUNCH нь авто оношлогоо ба засварын багаж хэрэгслийг бүтээх өндөр технологийн салбарт 80 гаруй патентийг эзэмших болжээ.

2003 оноос гаргаж эхэлсэн оношлогооны нээлттэй суурьтай, программ хангамжийг нь интернет дахь www.x431.com. гэсэн тусгай сайтнаас байнга шинэчлэж байх боломжтой цоо шинэ зарчмын системийн супер-сканер Х-431 нь дэлхийн автомашин оношлогоонд жинхэнэ шуугиан тарьсан билээ. Х-431 ийг Монголд бас хэрэглэж байна.

Үүнээс гадна Альфа Моторс ХХК нь LAUNCH TECH Компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч бөгөөд дотоодын зах зээлд зориулан Авто оношлогоо үйлчилгээний мэргэжлийн тоног төхөөрөмжийг борлуулах, суурилуулах, мэргэжлийн сургалт туслалцаа явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа билээ.