NGK Spark Plug Компанийн тухай
NGK бол асаах очлуур \свеча\ үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэх пүүс бөгөөд ертөнц даяар тархсан завод ба худалдааны олон салбаруудтай бөгөөд толгой үйлдвэр нь Spark Plug Co. Ltd болно.
1936 он
Японы шаазан ваарны үйлдвэрийн туршлага дээр үндэслэн байгуулагдсан NGK пүүс автомашины аж үйлдвэрт зориулан асаалтын өндөр чанартай очлуур боловсруулах ажлаа эхэлжээ.
1949 он
NTK Маркийн “шинэ шаазан” боловсруулж үйлдвэрлэсэн. Энэ бүлгийн хэсэг болох лямбда-зондыг дэлхий даяар бүх машин үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг болсон байна.
Тайлбар: Lambda sensor болон Oxygen sensor гэдэг нь нэг ойлголт бөгөөд ерөнхийгөөр хий болон шингэнд эзлэх хүчилтөрөгчийн харьцааг хэмждэг цахим эд анги гэж ойлгож болно. Бид хүчилтөрөгчийн датчик \мэдрүүл\ гэж ихэнхдээ нэрлэж байгаа энэ мэдрүүлийг Robert Bosh GmbH корпорацийн эрдэмтэн Gunter Bauman гэгч 1960 аад оны үед бүтээсэн байдаг.
Энэхүү компани нь олон улсын тавцанд нэрд гарч NGK-ийн толгой үйлдвэр нь NGK Spark Plug-ийн бүх тивийг хамарсан 8 худалдааны төв, 11 завод ба 14 худалааны салбарыг байгуулжээ.
1966 онд АНУ-ын Калифорни мужид NGK Spark Plugs (USA), Inc. Салбар компаниа байгуулсан ба сүүлд Мичиган муж руу нүүсэн байна.
1977 онд Англи улсад салбараа байгуулсан бол түүнээс 4 жилийн дараа Герман улсад NGK Spark Plug Europe GmbH салбараа байгуулжээ.
Хөдөлгүүрийн бүтцийг сайжруулах чиглэлээр хийсэн олон жилийн туршлага, техникийн шинэчлэлийн үр дүнд NGK нь европын автомашин үйлдвэрлэгчдийн нэгэнт танигдсан гол нийлүүлэгч болж чадсан байна.
ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДАТЧИК (Oxygen sensor)
NGK пүүс өөрийн худалдааны нэрийн тэмдэгт болох NTK-ийн дор лямбда-зонд \хүчилтөрөгчийн датчик\ үйлдвэрлэлтээр дэлхийн тэргүүлэгч нэгэн болжээ. Японы автомашин үйлдвэрлэгчдээс гадна Aston Martin, BMW, Citroen, Fiat, Ford, Honda, Jaguar, Lancia, Opel, Peugeot, Renault, Rover, Volkswagen, Volvo зэрэг нь NTK–ийн лямбда-зонд буюу Oxygen sensor-оор өөрсдийн моторыг голлон тоноглох болсон байна.
Үйлчилгээний чанар
Автомашин үйлдвэрлэгчдэд зориулсан өндөр чанартай эд анги үйлдвэрлэх ба худалдаалахын зэрэгцээ үйлчилгээг өндөр түвшинд гаргаж чаджээ. Зөвхөн Ратинген дэх агуулахад гэхэд л европын машин үйлдвэрлэгчдэд болон хоёрдахь зах зээлд зориулсан 15 сая очлуур бэлэн байдаг байна.