НүүрБараа бүтээгдэхүүнNisshinbo


NISSHINBO Тоормосны накладны тухай

1944 онд анхныхаа үрэлтийн эсрэг материалыг Токио дахь үйлдвэрт гаргаж авч байсан Nisshinbo Brake Inc. компани нь 1964 онд тоормосны тэлдэг накладаа үйлдвэрлэж 1981 онд Татебаяашид дискэн тоормосонд зориулсан үйлдвэрээ байгуулж 1995 онд АНУ, 1996 онд Тайланд болон Энэтхэг улсуудад салбараа байгуулж байсан арвин түүхтэй компани юм.

 Хөдөлгөөн, эргэлт, зогсолт гурав бол автомашины ажиллагааны үндсэн гурван функц юм. Зогсолтыг амжилттай гүйцэтгэж чадахгүй бол жолоодлогын аюулгүй байдал хангагдах боломжгүй билээ. Nisshinbo-гийн тоормосны системийн бүтээгдэхүүнүүд нь тээврийн хэрэгслийн зогсох үйл ажиллагааг найдвартай хангах зорилгоор бүтээгдсэн байдаг нь эцсийн бүлэгт жолоочийн амь нас аюулгүй байдлын төлөө чиглэсэн үйл ажиллагааны илрэл юм. Чанар бол аливаа бүтээгдэхүүний амин судас байх ёстой гэдгийг гол зорилгоо болгодог  Nisshinbo-гийн бүтээгдэхүүнүүд нь олон улсын чанарын удирдлагын  ISO 9001 стандартаас гадна автомашин үйлдвэрлэгчдийн өндөр шаардлагыг хангасан  ISO/TS16949 стандартын болзлыг хангасан нь бүтээгдэхүүний чанарын талаарх баталгааг илэрхийж байгаа билээ. Тоормосны наклад буюу үрэлтийн эсрэг материал нь үйлдвэрийн шат дамжлагаасаа эхлэн техник аюулгүй ажиллагааны иж бүрэн системийн дагуу хийгддэг бөгөөд Экологийн удирдлагын ISO14001 стандартыг хангаж ажиллаж байгаа нь Nisshinbo-гийн бүтээгдэхүүнүүдийн чанарын бас нэг тод илэрхийлэл юм. Nisshinbo компани нь байгаль экологийн бодлогыг хамгийн чухал бодлогынхоо хэмжээнд авч үздэг бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан  экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө байнга чармайн ажиллаж байгаа Японы тэргүүлэх компаниудын нэг юм.

Альфа Моторс ХХК та бүхэндээ Япон улсын Nisshinbo брэндийн оригиналь, чанар сайтай накладыг санал болгож байна. Nisshinbo брэндийн наклад нь хийцийн хувьд маш өндөр чанартай, эдэлгээ удаантай асбестгүй органик жинхэнэ Япон брэнд бөгөөд урд өмнө нь тус компаниас нийлүүлж байсан Монголчуудад нэгэнт танил болсон брэнд гэдгээрээ онцлогтой билээ.