TOKICO амортизаторын тухай
70 илүү жилийн түүхтэй TOKICO компани нь анх 1937 онд TOKYO KIKI Ltd нэртэй хийн болон шингэнт шахуургын төхөөрөмж үйлдвэрлэхээр байгуулагдаж байсан бол 1965 оноос TOKICO Ltd болж энэ нэрээрээ дэлхий даяар нэрд гарсан юм.
Мөн 2004 онд TOKICO нь дэлхийн аварга гигант болох HITACHI корпорацитай нэгдсэнээр автомашины сэлбэг үйлдвэрлэгчдийн дунд тэргүүлэх байр суурь эзлэх болсон байна. Одоо TOKICO нь Японы TOYOTA, NISSAN, MITSUBISHI, MAZDA болон бусад автомашины үйлдвэрийн амортизаторын ихэнх хувийг хангаад зогсохгүй Европ, Америк тивийн автомашин үйлдвэрлэгчид болон хоёрдогч зах зээлд нийлүүлэлт хийдэг томоохон компани болж чаджээ. Автосэлбэгийн зах зээл дээр “Aftermarket” буюу борлуулалтын дараах зах зээл гэж нэрлэгддэг хоёрдогч зах зээлд зориулсан сэлбэг эд ангиуд (эдгээр нь үйлдвэрийн дамжлагад угсрагддаг биш засварын газар, сэлбэгийн худалдаанд зориулагддаг) болон “OEM(Original Equipment Manufacturer)” буюу Toyota, Nissan гэх мэт үйлдвэрүүдийн угсрах дамжлагад зориулагдсан тухайн автомашины үйлдвэрлэгчийн брэндээр нэрлэгдсэн сэлбэг эд анги гэсэн үндсэн 2 төрлийн ойлголт байдаг. Tokico нь үйлдвэрийн олон салбар байдаггүйгээс OEM болон Aftermarket зах зээлд зориулагдсан амортизаторууд нь нэг сандарт, нэг дамжлагаар нэг үйлдвэрт үйлдвэрлэгддэг учир чанарын хувьд үргэлж эерэг үзүүлэлтийг хангаж байдаг чанарын илэрхийлэл болсон брэнд бүтээгдэхүүн билээ. Энэ утгаараа TOKICO таны машины эх үйлдвэрээс угсрагддаг оригиналь амортизаторыг таньд нийлүүлж байна гэсэн үг юм. Манай компани нь TOKICO брэндийн амортизаторыг 2005 оноос Япон улсаас шууд импортлож байгаа бөгөөд манай орны нөхцөлд тохирсон үнэхээр чанар сайтай оригиналь бүтээгдэхүүн гэдэг нь одоог хүртэлх хугацаанд Монголын автомашин эзэмшигчдэд нэгэнт танигдсан бүтээгдэхүүн болжээ.
Одоо манай орны зах зээлд Хятад улсаас татваргүйгээр импортлосон хуурамч ТOKICO , КҮВ амортизаторууд цөөнгүй хэмжээгээр худалдаалагдаж байгаа тул автомашин эзэмшигчид сонголтоо зөв хийж баталаатай газраас сэлбэг худалдан авах нь таны автомашины урт наслалт, жолоодлогын найдвартай ажиллагааг хангах зөв гарц юм.
Энэ удаа бид та бүхэнд доорх нэр төрлийн амортизатор санал болгож байна.
Galant, Legnum, Diamant, Lancer, Colt, Mirage , Forte, L200, Triton, Pajero, Challenger, Delica, L300, Montero, Delta, Taft, Titan, Cefiro, Maxima, Infinity 130, Primera 1996-2004, Sunny, Pulsar 1997-2000, Datsun, Terrano, X-trail, Corolla, Spacio, Sprinter, Caldina, Corona, Carina, Chaser, Cresta, Mark II, Crown, Rav 4, 4-Runner, Corsa, Tercel, Raum, Yaris, Vitz, Echo, Platz, FunCargo, Vios, Mistral, Hiace, Hilux, Prado, Landcruiser 80/105/200 Landcruiser 70 / 73/ 77, Charade, Applause, Trooper, Bighorn.