| Альфа Моторс ХХК “Авто тээвэр-85” өдөрлөгт амжилттай оролцлоо | ||
| 06 сарын 12, 2010 | ||
Ойн өдөрлөгт Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Монголын Авто Үйлчилгээ Эрхлэгчдийн холбоо оролцсон юм. Альфа Моторс ХХК нь “Авто тээвэр-85” сэдэвт өдөрлөгт оролцож өөрийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, LAUNCH TECH брэндийн тэнхлэг тохиргоо, форсунк цэвэрлэгч, автомат кропны тос солигч, компьютер оношлогооны тоног төхөөрөмжийн танилцуулан, TOKICO, NGK, 555 брэндийн авто сэлбэг хэрэгслийн үзүүлэн бэлтгэж, X431 Мaster компьютер оношлогооны төхөөрөмжөөр үнэгүй оношлогоо хийж үйлчилж байсан нь автомашин эзэмшигчдийн анхаарлыг чамгүй татаж байлаа. Мөн энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны дэд сайд Пүрэвдорж, Авто тээврийн газрын дарга Цэнгэл болон салбарын бусад удирдлагууд авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг өндөр үнэлж үйл ажиллагааныхаа цар хүрээ, үйлчилгээний чанар, соёлыг улам дээшлүүлэхийг хүсэж байв. | ||
|








