“Альфа Моторс” ХХК-ний хамт олон 2010 оны 8 сарын 13-ны өдрөөс 2010 оны 8-р сарын 20-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн байгалийн түүхт дурсгалт газруудаар аялаад ирлээ. Компаний хамт олон Улаанбаатар – Хөхнуур – Хангалнуур – Балданбэрээвэн хийд – Батширээт – Дадал – Өндөрхаан – Улаанбаатар гэсэн маршрутаар аялсан. Энэ удаагийн аялалын арга хэмжээ нь компаний бүх ажиллагчдыг хамарсан, урт хугацааны аялал байснаараа өргөн хүрээг хамарч, ажиллагчдын сэтгэлд нийцэж чадсан юм. Тус аялалын багийг Э.Мөнгөнзалаа, Т.Даваажаргал И.Пүрэвсүрэн нар ахалж аялалын турш хөгжөөнтэй, уралдаант тэмцээн зохион байгуулж, удирдан ажиллалаа. Батширээт сумын “Ёлын нуур” амралтын газарт очиход манай хамт олныг Батширээт сумын засаг дарга М.Болд хүлээн авсан явдалд компаний хамт олон гүн талархлааа илэрхийлж, их сэтгэл хангалуун байлаа. “Альфа Моторс” ХХК-ний нийт ажиллагчиддаа цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье.
|