| Авто Үйлчилгээний Ангилал тогтоож эхэллээ | ||
| 11 сарын 29, 2010 | ||
Монгол улсад авто машины борлуулалтын дараахь авто үйлчилгээний зах зээл хөгжөөд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэрэглэгчдийн эрх ашиг, баталгаат үйлчилгээ, чанартай сэлбэг хэрэгслийн талаархи нэгдсэн нэг ойлголт, дүрэм журам байхгүй байсан нь саяхан билээ. Автоүйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь хувиараа энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн онцлог, үйлчилгээндээ ашиглаж буй тоног төхөөрөмжөөрөө ялгарч байх ёстой гэсэн иргэдийн хүлээлт үүсээд байсантай холбогдож Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010оны 4 сарын 29-ны 128 тоот тушаалаар автоүйлчилгээний байгууллагуудын ангилал тогтоох журам батлагдсан билээ. Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн Газараас Улаанбаатар хотод автоүйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг уг ангилал тогтоох журмын дагуу ажлын комисс байгуулан шалгаж үзсэний эцэст Альфа Моторс ХХК-ийн “4х4 Автосервис” хамгийн түрүүнд Монголын авто үйлчилгээний газруудын дундаас хамгийн дээд ангилал буюу A2 ангилалын гэрчилгээгээ авлаа. Альфа Моторс ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 4х4 автосервисээрээ ард түмэндээ танигдсан бөгөөд Япон авто машины сэлбэг хэрэгслийг шууд эх орноос нь оруулж ирж та бидэнд хүргэдэг билээ.ISO9001чанарын гэрчилгээтэй LAUNCH TECH, Stanley, craftsman брэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр иж бүрэн тоноглогдсон, олон жилийн дадлага туршлагатай мэргэжлийн засварчид, механикчдаас бүрдсэн хамт олонтой үйлчлүүлэгчдийн автомашины засвар үйлчилгээний шаардлагыг бүрэн хангасан засварын газраас гадна үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрэн хангасан тохилог дулаан орчин бүхий хүлээх танхим, WI-FI интернетийн Free Hot spotболон тэр бүр ресторанд байдаггүй кофены автомат машин хүртэл байсан нь ангилал тогтоох гишүүдэдөндөр сэтгэгдэл төрүүлж байсан нь лавтай. Дашрамд дурьдхад тус компани хүйтний эрч эрс чангарч буй энэ үед Японы TCL брэндийн антифризийг оруулж ирээд байгаа юм байна. Та бүхэн уг антифризийг Альфа Моторс ХХК-нийAUTOPARTNER төв, 4х4 авто засварын төв, Доктор авто сүлжээ, Панда авто засвар, UB auto center-ээс худалдан авах боломжтой. Автомашин эзэмшигчид, үйлчлүүлэгчиддээ үргэлж чанартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж байдаг Альфа Моторс ХХК-ын хамт олондоо цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье. | ||
|








