НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


LA AUTOSHOW 2010
 
11 сарын 30, 2010
 

1907 оноос анх эхэлсэн Лос Анжелесийн түүхт Авто Шоу нь тухайн үеийн ханшаар 1.2 сая орчим долларын хохирол учирч байсан 1929 оны оны шоун дээр гарсан гал түймэр зэрэг олон түүхт үеийг туулсаар өнөөдрийн дэлхий даяар мэддэг болсон томоохон авто шоунуудын нэг болж тив тивийн хүмүүсийн хүсэн хүлээдэг шоу болж өргөжсөн. Өнөөдрийн ЛА Автошоу 2010-д дэлхийн тэргүүлэх бүх автомашин үйлдвэрлэгчид 2010 –аас 2011 –оны шинэ загварын машинуудаа иж бүрнээр нь танилцуулснаас гадна тухайн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон концефт караа танилцуулж байсан нь үзэгчдийн сэтгэлийг эрхгүй татаж байлаа. Мөн автомашин үйлдвэрлэгч бүр ногоон эх дэлхий сэдвийн хүрээнд байгаль орчинд ээлтэй Хайбрид болон цэвэр цахилгааны эх үүсвэрээр явдаг машинуудыг сонирхолтойгоор танилцуулж байв. Цахилгааны эх үүсвэрээр явдаг машинууд нь гадна дотор байдал загвар, хурд хүчээр дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас үл дутахаас гадна нэг удаа цэнэглээд 8 цаг хүртэл хугацааг туулахаар хийгдсэн нь энэ төрлийн автомашин тун удахгүй олны хэрэглэдэг унаа болох чиг хандлага зонхилж байгааг харж болохоор байна. Мөн шоун дээр үзэгчид өөрсдийн сонирхсон автомашинд орж сууж үзэх, копут болон тээш бусад  эд ангийг үзэх боломж нээлттэй байдаг нь үзэгчдэд таатай байгаа нь харагдаж байлаа. Шевролет, Форд зэрэг зарим үйлдвэрлэгчид шинэ загварын худалдаанд гаргаж буй машинаа хэдэн янзаар зүсэлт хийн бүх эд ангиудын онцлогийг тайлбарлан үзүүлж байв. Ийнхүү АНУ болон тив тивийн хүмүүсийн үзэх дуртай дэлхийн тэргүүлэгч авто үйлдвэрлэгчид оролцсон LA AUTO SHOW 2010 үзэсгэлэн шоу (Монголын үзэгчид цөөнгүй таарч байв) энэ сарын 28–ыг хүртэл үргэлжлэх болно.

Ч. Ганхуяг

2010.11.22

Лос Анжелес, Калифорни муж, АНУ

 

» Бусад Мэдээ, мэдээлэл