Манай компанийн Япон улс дахь түншүүдийн нэг Yokohama Shoko Компанийн ерөнхийлөгч Акихико Кавай манай улсыг шинээр хариуцах болсон менежер Ким Жаеминий хамтаар Манай компанид ажлын айлчлал хийхээр ирээд байна. Манай хоёр компани 2007 оноос хойш төрөл бүрийн Япон автомашины ховор, олдоц багатай сэлбэг хэрэгслийг Монголын хэрэглэчдэд захиалгаар түргэн шуурхай нийлүүлэх ажлыг гэрээ байгуулан хамтран гүйцэтгэж байгаа юм. Ажлын уулзалтын эхэнд Альфа Моторс ХХК-ийн ерөнхий захирлаас Японы зүүн хойд нутгуудад болсон байгалийн гамшиг цунами, газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Японы ард түмэнд өөрийн компанийн зүгээс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв. Уулзалт хоёр компанийн цаашдын үйл ажиллагааг улам өргөжүүлэх ялангуя эрэлт ихтэй ховор сэлбэгийг хэрэглэгчдийн сонголтоор хямд үнэтэй хуучин сэлбэгээр Японоос хангаж болох бололцоо нөхцлийг судлах, Манай улсыг шинээр хариуцах болсон менежер Ким Жаеминд Монгол орны автын зах зээлийн талаар болон компанийн салбар нэгжийн үйл ажиллагааг танилцуулах зэрэг өргөн сэдвээр үргэлжиллээ.
|