Япон Автомашины сэлбэгийн худалдааны анхдагч болох Альфа Моторс ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн оригиналь сэлбэг хэрэгсэл,баталгаат засвар үйлчилгээг хүргэж ирсэн билээ. Энэ жил Альфа Моторс ХХК-ийн 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баяраа угтаж хэрэглэгчиддээ хүрч үйлчлэх үүднээс БГД-ийн 4-р хороололд “4х4 автосервис 2” салбарын нээлтийг хийлээ. “4х4 автосервис 2” салбар нээгдсэнээр хэрэглэгчдийн хүсэлт, шаардлагад нийцсэн анхан шатны засвар үйлчилгээг түргэн шуурхай авах боломжууд нээгдэж байгаагаас гадна Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийг дэмжин Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Халамж үйлчилгээний газруудтай хамтран гэрээ байгуулж тус дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай юм. Мөн автомашин эзэмшигчдийн танил брэнд болсон TOKICO амортизатор, NGK свеча, NISSHINBO наклад, K&N агаар шүүрийг эндээс авах боломжуудыг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа нь тус компаниас хэрэглэгчиддээ барьж буй 15 жилийн ойн томоохон бэлэг боллоо. “4х4 автосервис 2” салбарын нээлтэнд ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг АТГ-ын Авто үйлчилгээ хариуцсан н.Баттулга, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга .н. Батсайхан, Нийслэлийн Халамж Үйлчилгээний Газрын дарга н.Уламбаяр нар оролцлоо. “4х4 автосервис 2” салбарын нээлтийн үеэр 9 хүнийг азтанаар тодруулж засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл үнэ төлбөргүй авах эрхийн бичгээр шагналаа.
|