| Дэлхийн шилдэг K&N брэндээр Альфа Моторс ХХК AUTO EXPO 2011 үзэсгэлэнд амжилттай оролцлоо | ||
| 07 сарын 07, 2011 | ||
Энэ онд үүсгэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойг тэмдэглэж буй Альфа Моторс компани 6 дахь жилдээ 2011 оны 6-р 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа Авто тээврийн салбарын томоохон арга хэмжээ болох Автоэкспо-2011 үзэсгэлэн яармагт өөрсдийн шинээр импортлож автомашин эзэмшигчиддээ хүргэж буй дэлхийн хамгийн шилдэг агаар болон тосны шүүрний үйлдвэрлэгч болох АНУ-ын K&N Engineering компанийн бүтээгдэхүүнүүдээр амжилттай оролцлоо. Одоогийн байдлаар K&N брэндийн агаар шүүр дэлхий нийтэд 20 сая гаран борлогдоод байгаа бөгөөд чанар, эдэлгээгээрээ дэлхийд тэргүүлж байна. 2011 онд K&N Engineering компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн эрхийг Альфа Моторс ХХК авсан билээ. Нийт үзэсгэлэнгийн хугацаанд K&N брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулж буй хэсэг нь авто сонирхогчид болон автомашин эзэмшигчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан бөгөөд хэрэглэгчид өөрсдийн сонирхсон асуултууддаа тайлбар авч мөн энгийн цаасан шүүр болон K&N-ийн шүүр хоёрын агаарын урсгалын эсэргүүцлийг тусгай төхөөрөмжин дээр тайлбарлуулан мэргэжлийн зөвлөлгөөг авч байлаа. Автоэкспо-2011 үзэсгэлэнд дэлхийн брэнд болсон шинэ бүтээгдэхүүнээр оролцсон нь нийт автомашин эзэмшигчиддээ чанартай, орчин үеийн техникийн дэвшлийн өндөр түвшинд бүтээгдсэн сэлбэг хэрэгсэл болон засвар үйлчилгээг хүргэх зорилтуудаа амжилттай биелүүлж байгаагийн бас нэг илрэл боллоо.
| ||
|








