НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Зайсан толгой-Тэнгэр хад чиглэлээр явган аялалыг зохион байгууллаа.
 
09 сарын 09, 2013
 

                       

Нийслэлийн хэмжээнд бидний орчин тойрон болсон байгальд үзүүлж байгаа сөрөг үйлдлүүд маань хог хаягдал, тоосжилт, үйлдвэр ахуйн бохирын хаягдал, ой мод хулгайгаар огтлох, хотод хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой утаа тортог, агаарын бохирдол гээд тоочвол мундахгүй олон болно. Үүн дотроос тээврийн хэрэгслээс гардаг хаягдал бохирдлыг тоочвол төмрийн хаягдал, хуучин дугуй, ажилласан тос, сольсон сэлбэг, угаасан бохир ус, автомашины яндангаас гарч буй нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), нүүрс төрөгчийн давхар исэл (CO2), нүүрсустөрөгч (CH) бүхий утаа гэх мэт бас л олон тоо гарна. Үүнээс зөвхөн автомашинд жилд 1-ээс доошгүй удаа шинээр сольж тавьдаг агаар шүүгчээр жишээ авахад  АНУ-ын хувьд жилд 100 сая гаруй нэг удаагийн цаасан шүүрийг хог булах газар зайлуулах эсвэл шатааж зайлуулах шаардлага гардаг байна. Харин манай орны хувьд яг энэ сэлбэгийн хэрэглээний нарийвчилсан судалгаа хийгдээгүй боловч 400,000 тээврийн хэрэгсэлээс жилд хичнээн ширхэг бохирдсон цаасан шүүр хаяагдах боломжтойг тооцож үзвэл бид байгаль орчинд багагүй хог тарьж байдаг маань харагдана. Тэгвэл АНУ-ын K&N Engineering компани хэзээ ч дахин солих шаардлага гардаггүй удаан хугацааны эдэлгээтэй агаар шүүгчийг бүтээж хэрэглээнд нэврүүлсэн нь хог хаягдлыг багасгаж байгаль орчинд ээлтэй үр дүн үзүүлдэг байна. Агаарын өндөр урсгал хангасан шүүлтийн  технологиор хийгдсэн энэ агаарын шүүр нь автомашины хөдөлгүүрт илүү хүч өгч хөдөлгүүрийн хааз авалтыг сайжруулж хөдөлгүүрийн цилиндр дэх шатах холимгийн бүрэн шатах нөхцлийг бүрдүүлж өгснөөр шатахуун хэмнэж агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрийг оруулдаг юм. Үүнээс гадна энэхүү агаар шүүгч нь хөвөн даавуун материалаар хийгдсэн байдаг учир удаан хугацаанд урган боловсрох модыг огтлон хийсэн цаасан шүүрнээс байгаль орчинд ээлтэй талаараа харьцуулшгүй давуу талтай байдаг байна. Байгальд ээлтэй энэхүү сэлбэгийг албан ёсоор импортлон худалдаалдаг Альфа Моторс компани, 4х4 Автосервисийнхэн явган аялал, спорт аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, түүнд бусад аж ахуйн нэгж, албан байгууллага болон иргэдийг уриалах, залуучууд болон иргэдэд эрүүл амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгальтай зөв харьцах хандлагыг бүрдүүлэх, автомашин эзэмшигч нарт хэрхэн байгаль орчинд ээлтэйгээр автомашинаа хэрэглэх талаар сурталчлах зорилгоор “K&N-тэй хамт эх болсон байгалиа хамгаалья” уриатай явган аялалыг нийт ажиллагчдынхаа дунд 2013 оны 9 дүгээр сарын 8-ны Ням гаригийн өдөр амжилттай зохион байгууллаа.

                       

Явган аяллыг “Зайсан толгой-Тэнгэр хад-Зайсан толгой” маршрутаар зохион байгуулж аяллын үеэр АХА, олс татах, оргил булаацалдах тэмцээнүүдийг нийт ажиллагчдынхаа дунд сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж идэвхтэй амралтыг амжилттай зохион байгууллаа. Мөн энэ явган аяллын үеэр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Соёл Спорт, Аялал Жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл явган аялал хийж байхтай таарсан нь компанийн ажилчдын хувьд бэлэгшээлтэй Сайдын хувьд идэвхитэй амралтыг хэрхэн зөв хэвшүүлэх талаар нийтэд үлгэрлэсэн сайхан аялал болсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Альфа Моторс компани, 4х4 Автосервисийн хамт олон аяллын эхэнд тээврийн хэрэгслээс байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийн талаар хүмүүст танилцуулга хийж нийт автомашин эзэмшигчиддээ хандан дараах уриалгыг гаргасан байна.

  • Автомашинаа гол ус, байгалийн цэвэр усны эх үүсвэрт угааж цэвэрлэхгүй байх
  • Байгальд сөрөг нөлөө багатай сайн чанарын түлш, тосыг хэрэглэж байх
  • Азбестгүй тоормосны наклад болон байгальд ээлтэй сэлбэг эд анги хэрэглэж хэвших
  • Замын Хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж амралтын аль нэг өдрөө автомашингүй өнгөрөөж байх

                      

 

 

                                          

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл