НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


4х4 автосервис шинэ салбараа нээлээ
 
09 сарын 20, 2013
 

Альфа Моторс” ХХК нь анх 1996 онд “4Х4 АВТОСЕРВИС” гэсэн үйлчилгээнийхээ нэрээр танигдан гарч ирснээсээ хойш хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, дэлхийн брэнд болсон оригиналь сэлбэг хэрэгслүүдээр хурдан шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэсээр 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг дуулгахад таатай байна. 

           

Манай хамт олон энэхүү хугацаанд хэрэглэгчиддээ улам бүр ойртон ажиллахын тулд 2010 оны намар 4х4 Автосервис автозасвар, оношлогооны Төвөө  иж бүрэн шинэчлэн ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ-аа сүүлийн үеийн загвар дизайнаар засварлан хэрэглэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлсээр ирлээ. Мөн бид 2011 оны 4-р сард Өргөө кино театрын урд 4Х4 Автосервис Өргөө салбараа нээж өөрсдийн үйлчилгээгээ та бүхэндээ ойртуулсаар байна.

        

Мөн автозасвар үйлчилгээний газруудаас анхлан үйлчлүүлсэн үнийн дүнгээс хамааран хөнгөлөлт эдлэх 4х4 хөнгөлөлтийн картыг гаргасан нь манай олон үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн төдийгүй өндрөөр үнэлэгдээд байна.

Ингээд та бүхэндээ манай хамт олон дахин 2013 оны 9-р сарын 19-ны өдөр нийслэл хотод төв зам дагуу 4Х4 АВТОСЕРВИС шинэ салбараа нээлээ.  Шинээр нээгдсэн тус салбар нь Баянзүрх дүүргийн 16-р хороололын Батлан хамгаалахын их сургуулийн хойд талд байрлаж байгаа бөгөөд хэрэглэгчиддээ автозасвар-оношлогооны иж бүрэн үйлчилгээг үзүүлэхийн хамт Японы брэндийн TOKICO амортизатор, NISSHINBO тоормосны наклад болон АНУ-н K&N агаар шүүгч, тосны шүүр болон бусад бүх төрлийн сэлбэгийн худалдаа явагдаж байгаа тул Эрхэм хүндэт үйлчлүүлэгч та бүхэн манай шинээр нээгдсэн салбар төвөөр заавал ороод гараарай. 


ХАЯГ:

4х4 Автосервис ШИНЭ САЛБАР

БЗДүүрэг, 16-р хороолол, Батлан хамгаалахын их сургууль хойд талд, СодМонгол ШТС-н эсрэг талд, Утас: 98640833 

Ажиллах цаг: 11:00-20:00 (Мягмар гаригт амарна)

4х4 Автосервис Төв

БЗДүүрэг, Цайз 16-р хороолол, 18-р байрны урд, Утас: 481666 

Ажиллах цаг: 09:00-18:00 (Даваа гаригт амарна)

4х4 Автосервис Хороолол салбар

Өргөө кино театраас уруудаад Петровис ШТС-ын урд, Утас: 363710 

Ажиллах цаг: 10:00-19:00 (Даваа гаригт амарна)

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл