НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.
 
06 сарын 06, 2014
 

2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Альфа Моторс” ХХК-ийн удирдлагаас төлөөлөн Дэд захирал Ц.Адъяа тэргүүтэй төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Ц.Гүрдагва, дэд тэргүүн Г.Баянсан, Баянзүрх дүүргийн Нийгмийн Хөгжлийн хэлтсийн Халамж, хөдөлмөр эрхлэлт, эрхийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа  нартай уулзаж тус зөвлөлд албан тасалгааны иж бүрэн тавилга болон суурин компьютер, принтер зэргээр дэмжлэг үзүүллээ. Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл нь 2014 оны 03-р сарын 20-ноос албан ёсоор байгуулагдсан бөгөөд тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудалд дэмжлэг үзүүлэх болон нийгмийн харилцаанд оролцоход нь туслан дэмжих зорилготой болно.

2014.06.03

 

» Бусад Мэдээ, мэдээлэл