Альфа Моторс ХХК болон Дон Боско МСҮТ-ийн хамтын ажиллагаа | ||
12 сарын 11, 2014 | ||
Альфа Моторс ХХК, 4х4 Автосервис нь автозасвар, механик, автын инженерээр тусгай мэргэжилтэн бэлтгэн төгсгөдөг ШУТИС-МИС, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр-урлалын политехникийн коллеж, Монгол-Солонгосын техникийн коллеж болон Дон Боско МСҮТөв зэрэг мэргэжлийн сургуулиудтай төрөл бүрийн хамтын ажиллагааг байнга явуулж ирсэн билээ. Бид хамтын ажиллагааг өргөжүүлэх, авто тээдрийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд тус болох зорилгоор ШУТИС-ын МИСургуульд LAUNCH брэндийн X-431 Super scanner бэлэглэж байсан хамтын ажиллагааны уламжлалтай. Манай Альфа Моторс ХХК нь Дон-Боско МСҮТөвтэй 2008 оноос хойш “Үйлдвэрлэл-сургалтын дадлага” хийх хамтран ажиллах гэрээтэйгээр тус төвийн суралцагчдын хичээл дээрээ олж авсан онолын мэдлэгээ байгууллагын материаллаг бааз дээр бататгах, үйлдвэрлэл-үйлчилгээний бодит орчинд нөхцөлд суралцуулж дадлагажуулахын чацуу амжилттай төгсөгчдийг ажлын байрны урилгаар ажиллуулж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2014.12.04-ний өдөр 4х4 Автосервисийн ерөнхий инженер А.Даваажаргал нь зочин шүүгчээр оролцож Дон-Боско МСҮТөвийн автомеханикийн багш нарын дадлага-ажлын аттестатчилалын шалгалтыг 2005 оны Hyundai Accent Verna маркийн автомашинд иж бүрэн оношлогоо (хөдөлгүүрийг бүрэн оношлох, хурдны хайрцаг бүрэн оношлох, явах эд энгийн оношлогоо засвар) хийх сэдвээр авч дүнг танилцуулжээ.
| ||
|