НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Альфа Моторс Компанийн төлөөлөл Automechanika Shanghai 2014 үзэсгэлэнтэй танилцаад ирлээ.
 
12 сарын 20, 2014
 

Альфа Моторс Компанийн төлөөлөл Automechanika Shanghai  2014 үзэсгэлэнтэй танилцаад ирлээ. Үзэсгэлэнгийн үеэр манай компанийн төлөөлөгчид Монголд албан ёсоор бараа бүтээгдэхүүнийг нь импортлон худалдаалдаг компаниудынхаа павилионд зочилсноос гадна автомашины борлуулалтын дараах зэх зээлийн дэлхийн тэргүүлэх компаниудын шинэ бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, үзэсгэлэнгийн хүрээнд зохиогдож байгаа бизнесийн уулзалт, зөвлөлгөөнд оролцсон юм. Launch Tech болон LF Bros хөдөлгүүр халаагчийн павилионд зочлох үеээрээ сонирхолтой шинэ бараа бүтээгдэхүүнүүд болон бүтээгдэхүүнүүдийн сайжруулалт зэрэгтэй танилцсан нь шинэ мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэх сайхан боломж олголоо.

LAUNCH TECH

ШИНЭ ҮЕИЙН УХААЛАГ ОНОШЛОГООНЫ СИСТЕМ   GOLO 3

golo 3 хэмээх энэхүү шинэ үеийн үүлэн технологид суурилсан автомашины оношлогоо, аюулгүй байдлын иж бүрэн систем нь golo platform төвтэй авто хэрэглэгч, засварын газар, байршил харгалзахгүй зөвлөгөө авах боломжтой мэргэжилнүүдийн баг, гуравдагч этгээдийн зөвлөгөө зэрэг өөр байршилд байгаа мэргэжлийн болон сонирхогчдын багуудтай холбогдон зөвлөгөө мэдээлэл авах гэх мэт хязгааргүй боломжуудыг алсын зайнаас байршил харгалзахгүй эдлэх онцгой боломжийг авто эзэмшигчдэд олгодгоороо тун шинэлэг бөгөөд давуу талтай юм.

Энэ боломжийг хэрэглэгчдэд олгож буй golo 3 төхөөрөмж нь машины оношлогооны залгуурт холбогдох бяцхан төхөөрөмж бөгөөд Bluetooth, Wi-Fi, GPRS зэрэг холболтын технологийг ашиглан REAL TIME DATA буюу хөдөлгүүнд оролцож байх үеийн машины мэдээллийг цуглуулах, эвдрэл гэмтлийн мэдээлэл, мэдээллийн урсгал, байршлын мэдээлэл, машины төлөв байдал, алсын зайн оношлогоо, тээврийн хэргслийн тусгай хяналт, тээврийн хэрэгслийн дохиолол хамгаалалтын систем, хэрэглэгчдийн форум, Голо туслах, газрын зургийн үйлчилгээ гэх мэт автомашины аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон үүргийг гүйцэтгэх боломж олгосон шилдэг төхөөрөмж болсон юм. Манай компани шинэ ондоо хэрэглэгч та бүхэндээ энэхүү гайхамшигт төхөөрөмжийг хүргэх болно.  

LF Bros

LF Bros хөдөлгүүр халаагчийн талаарх техникийн шинэчлэлт8 хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх талаар тус компанийн зүгээс явуулж байгаа бодлого, бүтээгдэхүүний ялгааны талаар тус компанийн мэргэжилтнүүд дэлгэрэнгүй танилцуулсан нь энэ өвөл манай компаниас шинээр авто эзэмшигчдэд танилцуулж байгаа хөдөлгүүр халаагчийн талаарх шинэ мэдээллийг цаг алдалгүй та бүхэнд хүргэх боломж олгож байгаа юм.

Тухайлбал Харбин хотод үйлдвэрлэдэг LF Bros хөдөлгүүр халаагчийг Хятадад дууриамлаар үйлдвэрлэж байгаа нь маш их бөгөөд дууриамал болон жинхэнэ бүтээгдэхүүн хоорондын ялгааг та бүхэнд товчлон хүргье.

Жинхэнэ бүтээгдэхүүн маань дууриамлаас ялгагдах онцлог гэвэл Carbon brush free  буюу карбон щётка хэрэглэдэггүйгээрээ насосны хөдөлгүүрийн ажиллах хугацааг уртасгаж өгдөг бөгөөд мөн хэт халалтаас хамгаалсан давхар термо датчиктай хийцийн материалын хувьд өндөр чанарын хайлшаар хийгдэж зэврэлтээс хамгаалсан удаан ажиллах нөхцлийг хангаж өгсөн байх ба холболтын монтаж халаагч элементийн хийц, угсрах дамжлагын гүйцэтгэл зэрэг бүх талаараа давуу байдлыг хангаснаараа ялгагддаг.  Гадна талаасаа дууриамал бүтээгдэхүүнүүд нь хөх ногоон өнгийн бүрмэл будагтай байдаг бол LF Bros  халаагч маань сайн чанарын өнгөлгөө бүхий хайлшин хийцээрээ ялгардаг. Зах зээл дээр борлуулагдаж буй дууриамал халаагч нь үнийн хувьд бараг адил боловч нэгээс хоёр жилийн хугацаанд ажиллагаанаас гарах явдал ихээр тохиолддог байна.

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл