НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Шинэ оны босгон дээр Авто Тээврийн Салбарын манлай байгууллагаар шалгарлаа.
 
12 сарын 23, 2014
 

 

Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбооноос тээврийн салбарын тэргүүний аж ахуйн нэгж байгууллага, тээвэрчдийг шалгаруулах "Алтан жолоо" наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 2014 оны салбарын шилдэгүүдээ шалгаруулах “Алтан Жолоо” наадам 2014 оны 12-р сарын 20-ны үдэш “Их Монгол” зоогийн газар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд ЗТЯам, МАТНХолбооны удирдлага, үе үеийн ахмад тээвэрчдийн төлөөлөл оролцож Нийтийн тээвэр, Хот хоорондын зорчигч тээвэр, Ачаа тээвэр, Ложистик, Такси үйлчилгээ, Авто засвар үйлчилгээний байгууллагуудаас тэргүүний тээвэрчид, байгууллага шалгаруулахад манай Альфа Моторс ХХК-ийг авто үйлчилгээний байгууллагуудаас “Авто тээврийн салбарын Манлай байгууллага” –аар шалгаруулж батламж олголоо. 

Энэхүү шагнал нь манай компанийн хамт олон “4х4 Автосервис”-ийн инженер, механикчдаас улиран одож буй 2014 ондоо шинээр нэвтрүүлсэн ажил үйлчилгээ, ажлын байрны өргөтгөл шинэчлэл, тэнхлэг тохиргооны төхөөрөмжийн тохиргоо зүгшрүүлэлтийг багажаар 100% нарийвчлалтай гүйцэтгэж зөвхөн өөрийн засварын газар төдийгүй Монгол улсын хэмжээнд томоохон засварын газруудын Launch компанийн багажийг хэвийн ажиллах боломжоор хангасан ажил, мөн үйлчлүүлэгчдэдээ зориулсан хөнгөлөлтийн картын систем нэвтрүүлэлт зэрэг олон ажлыг маань дүгнэсэн улам ихийг хийж бүтээх урам зориг нэмсэн шагнал боллоо гэж манай хамт олон талархан хүлээж авч байна. Энэ сайхан мөчийг нийт автомашин эзэмшигчидтэйгээ хуваалцан ирж буй 2015 ондоо аяных нь алтан шар зам үргэлж дээшээ байхын өлзийтэй ерөөл дэвшүүлэн шинэ оны мэндчилгээ хүргье,

 

» Бусад Мэдээ, мэдээлэл