НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Манай компани Монголд хэрэгжүүлсэн төслөөрөө АНУ-ын Салт Лэйк хотод Court of the Year шагнал хүртлээ
 
03 сарын 04, 2015
 
 
 
2015 оны 01 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд АНУ-ын  спорт заалны угсардаг шал үйлдвэрлэдэг Снаплок Индасртийз компанийн SnapSports брэндийн дэлхий дахины борлуулагчдын Global Dealer Meeting 2015 анхдугаар уулзалт АНУ-н Utah мужийн Salt Lake хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтанд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн албан ёсны дилерүүдээс экспортын 2 төрлийн номинацийг тодруулж шагнал гардуулсан бөгөөд Энэтхэг улсаас GSI компани нь Outdoor Courts of the Year (Оны шилдэг гадна талбай) шагнал, Монгол улсаас Альфа Моторс ХХК нь HBS Компанитай хамтран хэрэгжүүлсэн их, дээд сургуулиудын спорт заалны шинэчлэл төслөөрөө Indoor Court of the Year (Оны шилдэг заалны талбай) шагналыг тус тус хүртлээ. 
 
 
 
Энэхүү уулзалтын үеэр NBA буюу Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос дилерүүдийг өөрсдийн төв байрандаа урьж, NBA All-Star Jam Session-н буюу бүх оддын тоглолтын албан ёсны талбайгаар яагаад SnapSports-г сонгосон тухай сонирхолтой яриаг өрнүүлж The Larry O'Brien Championship Trophy аварга шалгаруулах тэмцээний 24 каратын алтан бүрмэл 6,5кг-н жинтэй цомыг үзүүлж сонирхууллаа
 
 
 
 
 

» Бусад Мэдээ, мэдээлэл