НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


АНУ-ын спортын угсардаг шалны тэргүүлэгч SnapSports -оос Монголын хэрэглэгчдэд зориулан уулзалт зохион байгууллаа.
 
05 сарын 11, 2015
 

SnapLock Industries компанийн SnapSports - Official Page брэндийн спортын угсардаг шалны олон улсын дилерүүдийн анхдугаар уулзалт 2015 оны 1-р сарын 28-аас 30-ны өдрүүдэд АНУ-ын Солт Лэйк хотод зохион байгуулагдсан билээ. Энэхүү уулзалтаар дэлхий даяар тархсан дилерүүдийн хийж гүйцэтгэсэн ажил, чанар үзүүлэлтийг дүгнэн SnapLock Industries компанийн зүгээс шагнал гардуулсан бөгөөд Монгол улсын ЭМШУИ Сургууль болон Сувилахуйн сургуульд HBS компанитай хамтран хэрэгжүүлсэн спорт заалны шалыг шинэчлэх төслөөрөө манай Альфа Моторс ХХК нь Indoor Court of the year 2014-2015 буюу оны шилдэг заалны шал гэсэн шагнал хүртсэн билээ. Энэхүү хүндтэй шагналыг бидэнд гардуулах, төслийн гүйцэтгэлтэй биечлэн танилцах, цаашид Монгол орны Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалны шинэчлэл, өргөтгөлд дэлхийн стандартад нийцсэн спорт заалны усардаг шалыг нэвтрүүлэх боломжийн талаар харилцан санал солилцохоор олон улсын худалдаа хариуцсан менежер Robert Dougherty хүрэлцэн ирээд буцлаа. Айлчлалын үеэр ноён Роберт нь барилга захиалагчийн товчоо, архитеторууд болон, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, зарим спортын холбоодын төлөөлөлтэй уулзаж бараа бүтээгдэхүүний талаар танилцуулж харилцан санал солилцлоо.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл