НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Америкийн өдрүүд 2015 үзэсгэлэнд оролцлоо
 
09 сарын 23, 2015
 

2015 оны 9 сарын 19-20-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдсан ‪‎American Days Expo ‬2015 үзэсгэлэнд манай компани АНУ-аас импортлон Монголын хэрэглэчдэд хүргэдэг дэлхийн шилдэг авто машины агаар шүүгч K&N Filters болон гаражийн болон спорт заалны угсардаг шалны RaceDeck Garage FlooringSnapSports athletic surface төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцлоо. Энэ үзэсгэлэнгийн үеэр манай 68 тоот павильонд маш олон тооны үзэгчид, авто худалдааны салбарын төлөөллүүд хүрэлцэн ирж бараа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна манай, инженер, мэргэжилнүүдээс зөвлөгөө авах, үзэсгэлэнд зориулсан хямдрал урамшуулалтай шууд худалдан авалт хийх, автомашины үнэгүй оношлогоо хийлгэх зэргээр маш идэвхитэй оролцож байлаа. Энэхүү American Days Expo арга хэмжээ нь хэрэглэгчдэд АНУ-аас импортлодог бараа бүтээгдэхүүнтэй илүү дэлгэрэнгүй танилцах, бүтээгдэхүүний чанарын талаар илүү ойлголттой болох, сонголт хийхэд туслах, хямдрал урамшуулалтай үнээр шууд худалдан авалт хийх зэрэг олон талыг хамарсан боломжуудыг олгож байснаараа хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн үзсгэлэн худалдаа боллоо.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл