Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн урилгаар Launch Tech компанийн азийн бүсийн менежер ноён LuckyTrip Lee 2019 оны 3-р сарын 29-ны өдөр тус сургуульд зочилж авто засварын механикчдыг бэлтгэх сургалтын танхим, тоног төхөөрөмж, засварын дадлагын гаражтай танилцаж тус сургуулийн захирал Б. Даваажавтай уулзалт хийлээ. Тус сургуулийн авто машины механик бэлтгэх сургалтын анги танхим, лабораторитай танилцсаны дараа сургуулийн захирал Б. Даваажавтай хийсэн уулзалтаар орчин үеийн автомашины электрон системийн өндөр хөгжилтэй уялдан мэргэжлийн сургалтын лабораторид яагаад авто оношлогооны OBD scanner төхөөрөмж хэрэгтэй болох, Launch компаниас авто оношлогооны болон авто засварын тоног төхөөрөмжүүдэд, түүнийг хэрэглэгчдэд ямар сургалт үзүүлдэг мөн Launch компанитай сургуулийн сургалтын орчныг сайжруулах, орчин үеийн авто оношлогооны сканнер багаж хэрэглэдэг болох чиглэлээр цаашид хамтран ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцлоо. Мөн Альфа Моторс ХХК нь Launch компанийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчийн хувьд тус сургуультай хамтран ажиллах өргөн хүрээтэй боломжуудыг ашиглах талаар санаачлага гарган бодит ажил хэрэг болгох чиглэлээр санал бэлтгэж хоёр тал дахин уулзахаар боллоо. Альфа Моторс ХХК нь мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр өмнө нь ШУТИС-ын МИС-д Launch компанийн автомашины компьютер оношлогооны Х-431 Супер сканнер хандивлаж байсан туршлагатай бөгөөд авто үйлчилгээний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг үндэсний мэргэжлийн сургалтын байгууллагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр цаашид санаачлага гарган идэвхитэй ажиллах болно.










|