НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл-урлалын политехник коллежид засварын багаж, төхөөрөмж бэлэглэв.
 
05 сарын 20, 2019
 

Альфа Моторс ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд чиглэсэн болон авто тээврийн салбарт авто мехникч бэлддэг үндэсний боловсрол сургалтын байгууллагуудад хандсан үйл ажиллагаанууд явуулж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр тус компанийн гүйцэтгэх захирал Д. Төгсжаргал, зөвлөх Д. Бадрах нарын төлөөлөгчид Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл-урлалын политехник коллежид авто засварын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад шаардлагатай зарим төрлийн авто засварын багаж, төхөөрөмжүүдийг гардуулж өгөв. Эдгээр багажуудын дотор автомашины тоормосны системийн засвар үйлчилгээ хийх багажууд, хуруувч резин салгагч, поршенгийн бүслүүр баригч зэрэг хөдөлгүүрийн засварын үед хэрэглэгдэх багажууд, автомашины цахилгаан системийн оношлогоонд шаардлагатай мэргэжлийн авто тестэр, автомашины компьютер оношлогоог анхан шатанд хийдэг Launch Easy Diag брэндийн гар утсанд зориулагдсан оношлогооны төхөөрөмж, хийн цохилтот торцовны буу, дизель хөдөлгүүрийн цилиндрийн компресс шалгагч, дизель хөдөлгүүрийн түлшний системийн даралт шалгагч, тусгай түлхүүрүүд гэх мэт дадлага практик хийж байгаа оюутнуудад шаардлагатай багаж төхөөрөмжүүд байгаа бөгөөд эдгээрийг Альфа Моторс ХХК-аас сургалт, дадлагад зориулан бэлэглэж байгаа юм. Сургуулийн зүгээс сургалтын орчныг сайжруулахад тус дэм болж байгаад талархахын ялдамд мэргэжлийн сургалтын байгууллагууд, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид автын салбарын бэлтгэн гаргасан мэргэжилтэй боловсон хүчнийг салбарын бизнесийн байгууллагуудад ажлын байраар хангах зэрэг олон талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгааг тэмдэглэж байлаа. 

 

 

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл