НүүрКомпанийн тухайТанилцуулга


Бидний тухай

Монголын Япон Автомашины сэлбэгийн худалдааны анхдагч болох Альфа Моторс ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн үргэлж хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн чанартай оригиналь сэлбэг хэрэгсэл, авто салхины шил нийлүүлэх, чанартай засвар үйлчилгээ хүргэх зорилгыг өмнөө тавьж хөдөлмөрлөсөн бөгөөд өнөөдөр автосэлбэг, оношлогоо, засвар үйлчилгээний мэргэжсэн баг бүрэлдэхүүнтэйгээр “4х4 Автосервис” гэсэн үйлчилгээнийхээ нэрээр нийтэд танигдсан байгууллага болж Японы TOYOTA болон бусад үйлдвэрлэгчид мөн АНУ, Европын авто үйлдвэрлэгчдийн төрөл бүрийн автомашины сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ, гаражийн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Манай хамт олон Автомашины борлуулалтын дараах зах зээл дээрх үйл ажиллагаандаа үргэлж шинийг эрэлхийлж анхдагч болон ажилладаг ба 2005 оноос эхлэн Япон улсаас Японы тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэсэн оригиналь сэлбэгийг анх удаа шууд импортлон Монголын зах зээлд бөөнөөр болон жижиглэн худалдаагаар нийлүүлж мөн 2007 онд Япон улсын YSK буюу Yokohama Shoukou Co., Ltd компанитай захиалгаар сэлбэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар EMS экспресс шуудангийн сүлжээг ашиглан төрөл бүрийн ховор сэлбэг хэрэгслийг хурдан хугацаанд захиалгаар хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг үзүүлж хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авч байгаа билээ. 2010 оноос АНУ-ын Автомашины худалдаа, сэлбэгийн зах зээлд нэвтэрч Калифорни мужийн K&N Engineering компанитай гэрээ байгуулснаар АНУ-аас төрөл бүрийн машины сэлбэг Монголд нийлүүлэх, АНУ-ын зах зээл дээрээс хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцсэн автомашины импортыг өргөжүүлэх, тэдгээрт зориулагдсан төрөл бүрийн сэлбэгийг шат дамжлагагүй шуурхай нийлүүлэх боломжийг автомашин эзэмшигчиддээ олгож байна.  Гадаад дотоод худалдаа, авто үйлчилгээний салбарын үндсэн үйл ажиллагаанаас гадна нийгмийн шинжтэй барилга бүтээн байгуулалтын хэд хэдэн төсөлд бие дааж болон хамтран оролцож байсан туршлага, АНУ болон Канадын угсармал модон арагт барилгын технологийн судалгаа зэрэгт үндэслэн Монгол орны нөхцөлд тохирсон Эрчим хүчний хэмнэлттэй Канад технологийн модон каркасан барилгын “Ногоон Орон Сууц” төслийн судалгаа туршилтын ажлыг амжилттай эхлүүлээд байна.

Манай Альфа Моторс ХХК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд 2003 оноос Гаражийн тоног төхөөрөмж, оношлогооны багажийн томоохон үйлдвэрлэгч болох LAUNCH TECH Компани, 2005 оноос Японы TOKICO, NISSHINBO, NGK, TCL брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч, 2010 оноос АНУ-ын дэлхийд нэрд гарсан K&N брэндийн өндөр зэрэглэлийн автомашины агаарын болон тосны шүүрүүд сорох хоолойн системийг үйлдвэрлэгч K&N Engineering компани, 2011 оноос АНУ-ын гаражийн болон спорт, соёл үзүүлэнгийн зориулалттай угсардаг шалны системийн  тэргүүлэгч үйлдвэр SnapLock Industries компанийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа билээ. 

 

                                

 

Бидний эрхэм зорилго

Хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн үргэлж шинэ, шинэлэг чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж эх орныхоо хөгжил дэвшилд  бодитой хувь нэмэр оруулсан улс орныхоо тэргүүлэгч компани болох

 

Бидний уриа

Аливаа зүйл зохилдож байж бодитой биетэй өнө удаан оршин тогнохыг бэлэгшээж “Зохистой бүхэн бодитой” гэсэн уриатай ажиллаж байна.

Үйл ажиллагаа

Манай компанийн үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдэд хуваагдана.

  • Гадаад дотоод худалдаа
  • Автомашины худалдаа
  • Авто сэлбэгийн худалдаа
  • Авто засварын тоног төхөөрөмжийн худалдаа
  • Авто засвар үйлчилгээ 
  • Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
Монгол Улс болон Дэлхийн Авто Парк пахь Япон автомашины эзлэх хувийн жин өссөөр байгаа энэ үед Япон автомашины гайхамшигт чанар болон найдвартай ажиллагааны тухай хэтрүүлэггүй яриануудаас бид алхам тутам сонсож байдаг юм.
Энэхүү японы автомашинуудын чанарын нэг гол үзүүлэлт бол сэлбэг эд ангийн чанарт байдаг.
Иймээс хаанаас энэхүү жинхэнэ Япон сэлбэгийг хайх вэ? Яаж худалдан авах вэ? Хэрхэн захиалж болох вэ? Жинхэнэ Япон сэлбэг мөн үү биш үү? Таны машинд таарах эсэх? Автомашинаа хаана оношлуулах вэ? хэнээр сэлбэг эд ангиа солиулах вэ? Хэрхэн... Яаж... Таны болон таны автомашины өмнө тулгарч буй олон олон асуултын хариултыг олоход Япон автосэлбэгийн худалдааны анхдагч Японы шилдэг брэндийн сэлбэгийг Монголд анх удаа шууд импортлогч 4х4 Автосервис буюу Альфа Моторс ХХК танд туслахын төлөө чармайн ажиллах болно.
 

Бидний давуу талууд

  • Олон жилийн туршлагатай Монголын анхны Япон сэлбэг импортлогч
  • Японы дэлхийд алдартай TOKICO, NGK, NISSHINBO, EXIDY, URW, зэрэг брендийн сэлбэгүүдийг Япон улсаас шууд импортлогч.
  • Бүх төрлийн Япон болон АНУ-ын автомашины сэлбэгийг 5-21 хоногийн дотор Цахим каталогийн дагуу Япон болон АНУ-аас захиалгаар нийлүүлдэг.
  • Өөрийн агуулахад олон төрлийн сэлбэгийн байнгын нөөцтэй
  • Дэлхийд нэртэй LAUNCH TECH-ийн гаражийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон оношлогоо, засвар, үйлчилгээний төвтэй
  • Дадлага туршлагатай мэргэжлийн баг ажилладаг
  • Япон авто сэлбэгийн бөөний болон жижиглэнгийн худалдаа
  • АНУ-ын Дэлхийд тэргүүлэгч К&N компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч
  • Төлбөрийн бүх төрлийн хэлбэрээр үйлчилдэг (бэлэн, бэлэн бус, картын) НӨАТ төлөгч компани
  • Улаанбаатар хот доторхи үнэгүй хүргэлт