Түүхийн товчоон
- 1996 он Монголын анхны япон автомашины сэлбэгийн худалдааны 4х4 авто сэлбэгийн дэлгүүр нээсэн.
- 1997 онд Баянзүрх дүүргийн 16-р хороололд япон автомашины сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний 4х4 Автосервис нээгдэв.
- 1998 онд Монголд анх удаа TOYOTA, NISSAN, MITSUBISHI маркийн автомашины сэлбэгийн CD каталог ашиглаж эхлэв.
- 1999 онд Их тойруу дахь 4х4 автосэлбэг дэлгүүр ашиглалтанд оров.
- 2000 онд Баянгол дүүргийн 4-р хороолол дахь 4х4 Автосервис салбар нээгдэв.
- 2000 онд тус компанийн www.4x4.mn вэб сайт ажиллаж эхлэв.
- 2003 онд Баянзүрх дүүргийн 16-р хороололд Монголын анхны мэргэжлийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон Авто Оношлогоо, засвар үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулав
- 2003 онд Авто оношлогоо болон гаражийн мэргэжлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч LAUNCH TECH компанийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч болсон.
- 2005 оноос Монголд анх удаа Японы TOKICO, NSSHINBO, EXEDY, URW, 555, NGK зэрэг шилдэг брендүүдийн сэлбэгийг SPK корпорацитай хамтран ажиллаж Япон улсаас амжилттай шууд импортлон оруулж эхэлсэн.
- 2007 онд Япон улсын YSK компанитай захиалгаар сэлбэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар EMS экспресс шуудангийн сүлжээг ашиглан төрөл бүрийн ховор сэлбэг хэрэгслийг хурдан хугацаанд захиалгаар хэрэглэгчдэд хүргэх боломжтой болов
- 2008 онд компанийн төв оффисын барилга “ Альфа бийлдинг “ –ийг ашиглалтанд оруулав
- 2011 оноос АНУ-ын Дэлхийд тэргүүлэгч K&N Engineering компанийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчийн эрхийг авснаар K&N брэндийн өндөр зэрэглэлийн агаар шүүгч болон тосны шүүрүүдийг Монголын хэрэглэгчдэд хэдийн танил болгоод байна.
- 2012 оноос АНУ-ын Snap lock Industries компанийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчийн эрхийг авч RaceDeck брэндийн гаражийн угсардаг шал болон спортын олон улсын стандартын шалнуудыг Монголд оруулж ирж байна