Авто засвар үйлчилгээ
Манай компани нь анх 1998 онд 4х4 Автосервисийг байгуулснаас хойш авто засварын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд 2003 оны намар Баянзүрх дүүрэгт “4х4 Авто Оношлогоо Засварын Төв”-ийг LAUNCH TECH-ийн гаражийн иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр шинээр байгуулан нээлтээ хийснээс хойш хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ чанартай, мэргэжлийн үйлчилгээгээ хүргэсээр ирлээ. Энэ хугацаанд манай төвийн хамт олон X-431 Super scanner, ЕА-2000 Хөдөлгүүрийн оношлогооны стенд, KES-200 мотор тестер, VEA-501 Утааны хийн найрлага шинжлэх багаж, ADD9000A Автомашины тоон оношлогооны иж бүрдэл багаж, Их гэрлийн тусгал шалгах болон тоормос шалгах стэнд зэрэг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Оношлогоо, засварын мэргэжлийн багийг ажиллуулж орчин үеийн хөдөлгүүр болон автомашины удирдлагын цахим систем (ECU) бүхий бүх төрлийн Aвтомат хурдны хайрцаг, ABS, ослын дэр, круйз контроль, климат контроль, иммобилайзер, зогсоолын систем, хийн нуман систем, GDI буюу Бензиний шууд цацалтат хөдөлгүүр зэргийн оношлогоо, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байна. Мөн манай төвийн механик, засварчдын баг бүх төрлийн Япон автомашины дизель болон бензин хөдөлгүүрийн засвар, Хүч дамжуулах ангийн засвар, Тэнхлэгийн засвар, Цахилгаан тоноглолын засвар, оношлогоо зэргийг мэргэжлийн өндөр түвшинд найдвартай хийж хэрэглэгчдийн талархлыг хүлээж байдаг юм. Манай үйл ажиллагааны чанар сэлбэг хангамжийн хүртээцтэй, чанартай байдал зэргийг харгалзан хувь үйлчлүүлэгчдээс гадна томоохон аж ахуйн нэгж байгууллагууд ихээр үйлчлүүлдэг нь бидний ажлын үзүүлэлтийг өндөр үнэлж байдгийн илрэл юм.