Авто сэлбэгийн худалдаа
1996 онд анхны Япон сэлбэгийн дэлгүүр, аж ахуйн нэгжээ байгуулж байсан Альфа Моторс ХХК, 4х4 Автосервисийнхэн 2005 оны 3-р сард Японы нэр хүндтэй сэлбэг экспортлогч болох SPK Корпорацитай хэлэлцээр хийсний дүнд Японы дэлхий дахинд танигдсан TOKICO, NGK, EXIDY, URW, 555, NIPPON антифрийз, тоормосны шингэн зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд анх удаа Япон улсаас шууд импортлон хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн билээ. Энэ үеэс хойш тухайн бүтээгдэхүүнүүдийн чанар Япон автомашин хэрэглэгчдийн дунд нэгэнт танигдаж эрэлт хэрэгцээ нь улам бүр өссөөр байна. . Сүүлийн жилүүдэд манай иргэд АНУ-ын зах зээл дээрээс машин импортлон унах явдал ихээр нэмэгдэж байгаа бөгөөд АНУ-аас импортолж буй машины 80-аас дээш хувийг нь мөн л Японы TOYOTA, LEXUS, NISSAN, INFINITY, ACURA зэрэг брэндүүд эзэлдэг байна. Энэ нь Японы үйлдвэрлэгчдийн машины чанар, тав тухыг хангасан байдлыг харуулж байгаа үзүүлэлт бөгөөд манай иргэдийн эдэлж сурсан чанарыг нь өндрөөр үнэлдэг LEXUS LX, RX, GX, TOYOTA LAND CRUISER, RAV4, CAMRY гэх мэт загваруудын оношлогоо, засвар үйлчилгээг бид тав тухтай орчинд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна бүх төрлийн сэлбэгийн худалдаа болон захиалгыг иж бүрнээр нь үйлчлүүлэгчиддээ хүргэдгээрээ онцлог юм. Манай хамт олон үйлчлүүлэгчиддээ чанартай оригиналь сэлбэг хэрэгсэл нийлүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын Дэлхийд тэргүүлэгч K&N брэндийн агаар болон тосны шүүрүүдийг албан ёсны борлуулагчийн эрхтэйгээр импортлон нийт автомашин эзэмшигчиддээ хүргэж байна. Мөн 2007 онд байгуулсан гэрээний дагуу төрөл бүрийн оригиналь Япон сэлбэгийг Японы YSK Корпорациас үйлчлүүлэгчдийн захиалгын дагуу нийлүүлэхээс гадна АНУ-ын авто сэлбэгийн төвлөрсөн агуулахуудаас АНУ-ын зах зээлд гардаг бүх төрлийн автомашины сэлбэгүүдийг хурдан шуурхай нийлүүлэх үйлчилгээг 2009 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.