НүүрҮйл ажиллагааГаражийн тоног төхөөрөмжийн худалдаа


Гаражийн тоног төхөөрөмжийн худалдаа

Орчин үеийн автомашинд олон электрон систем хоорондоо нягт холбоотой байх нь их болсон тул нэгнийх нь гэмтэл нөгөөдөө шууд нөлөөлөх, гэмтлийг зөвхөн мэргэжлийн тусгай оношлогооны багаж ашиглан оношлох шаардлагатай гэх мэт бэрхшээлүүд үүсдэг болсон. Жишээлбэл, зөвхөн нэг дугуйны эргэлтийн хурдны мэдээлүүр эвдрэх нь  ABS ба Airbag систем, хий эргэлтийн систем, хөдөлгүүрийг удирдах систем ба автомат трансмиссийг удирдах систем зэргийн   ажиллах чадварт нөлөөлдөг. Нэг үгээр хэлбэл, эдгээр болон бусад электрон системүүдийг оношлох, засварлах талын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдэж байна. Энэ бүхнийг оношлох ба засварлахад чухам оношлогооны ямар тоног төхөөрөмж сонгон авах вэ гэдэг асуудал маш их ач холбогдолтой юм. Бид өөрсдийн ажлын туршлага дээрээ тулгуурлан авто засварын газруудад тулгардаг бэрхшээлийг шийдэхэд тодорхой хэмжээний тус хүргэх, мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах зорилгоор авто засварын газрын тоног төхөөрөмжийн худалдааг хийж эхлээд 10-аад жилийг ардаа үджээ. Манай компани 2003 онд Гаражийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч LAUNCH TECH компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн эрхийг авснаас хойш одоо манай улсын төрийн томоохон авто баазуудаас эхлээд хувийн хэвшлийн нэр хүндтэй ихэнх сервисүүд энэ компанийн тоног төхөөрөмжөөр гаражаа тоноглож автомашин эзэмшигчид ч энэ брэндийг андахгүй болжээ. Манай компани LAUNCH TECH компанийн X-431 сканнераас эхлээд гаражийн лифт хүртэлх өргөн сонголттойгоор бүх төхөөрөмжийг нь хэрэглэгчдэд баталгаат хугацааны хамт нийлүүлж суурилуулах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг явуулахаас гадна АНУ-ын зах зээл дээрээс төрөл бүрийн засварын тоног төхөөрөмжүүдийг хамгийн өргөн сонголттойгоор худалдан авахад туслах, зуучлах үйл ажиллагааг явуулж байна.