НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Япон улсаас импортлож буй сэлбэгийн өдөрлөг зохион байгууллаа
 
03 сарын 20, 2005
 

Энэ өдөр Альфа Моторс ХХК, 4х4 автосервисээс Япон автомашин эзэмшигчдэдээ зориулж Япон улсаас Монгол улсын хэмжээнд анх удаа бөөнөөр импортлон оруулж ирж байгаа TOCIKO амортизатор, NGK свеча, EXEDY диск зэрэг брэндийн сэлбэгийг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулав. Уг өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд хэвлэлийн бага хурал, өөрийн салбар цэгүүдээр хямдралтай урамшуулалтай худалдаа зэргийг зохион явуулсан юм. Өдөрлөгийн үеэр LAUNCH төхөөрөмж ашиглан автомашин үнэгүй оношлох үйлчилгээ, сэлбэгийн хямдралтай худалдаа, хонжворт сугалаа, жинхэнэ хуурамч сэлбэгийг хэрхэн ялгах зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаануудыг явуулсан бөгөөдэнэхүү өдөрлөгт НЬЮАНС хамтлаг хүрэлцэн ирж дуу хуурын түрлэг өргөсөн юм.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл