НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Альфа Моторс ХХК, 4х4 Автосервис үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв
 
09 сарын 16, 2006
 

Тус Альфа Моторс ХХК нь анх аж ахуйн нэгж үүсгэн байгуулж 4х4 Автосэлбэгийн дэлгүүр нээгдсэний 10 жилийн ойгоо 2006 оны 9 сардын 14-нөөс 9 сарын 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэв. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд тус компанийн 4х4 Авто оношлогоо Засварын төв болон салбар дэлгүүрүүдийн хэмжээнд автосэлбэг болон засвар үйлчилгээний урамшуулалт болон хямдралтай үйлчилгээнийүүдийг 1 сарын хугацаатайгаар зохион явуулсан бөгөөд мөн компанийн ажилтан ажилчдын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион явуулсан юм. Ойн арга хэмжээний оргил хэсэг нь 9 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Эрх чөлөөний талбайд зохион явуулсан өдөрлөг байлаа. Энэхүү өдөрлөгийн үеэр тус компанийн борлуулдаг сэлбэг хэрэгслээс эхлэн гаражийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч LAUNCH TECH компанийн төрөл бүрийн гаражийн тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүлж танилцуулсан юм.
Өдөрлөгийн үеэр хамтлаг дуучдын мэндчилгээ, урамшуулалт худалдаа, сугалаа, асуулт хариулт зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаануудыг хөтлөгч Мөнхсайхан тус компанийн маркетингийн ажилтнуудын хамт сонирхолтой хэлбэрээр хөтлөн явууллаа.
Тус өдөрлөгийн үеэр мөн авто загвар сонирхон цуглуулагчдын цуглуулгын дээжээс дэлгэн тавьж нийтэд үзүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТВ, Радиогоор өргөн сурвалжлагдсан уг өдөрлөг амжилттай явагдаж Альфа Моторс ХХК-ний хамт олон 10 жилийн түүхийн хуудсаа хэрэглэгч, автомашин эзэмшигчидтэйгээ хамтран бичилцсэний илэрхийлэл болон өндөрлөлөө.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл