НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


FOTON MOTORS компанид ажлын айлчлал хийлээ
 
05 сарын 27, 2007
 

2007 оны 05-р сарын 27-ны өдөр Альфа Моторс ХХК-ний ерөнхий захирал Ч.Ганхуяг БНХАУ-ын автомашины тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болох FOTON MOTORS компанид ажлын айлчлал хийж тус компанийн SUP буюу пикап ангиллын экспортод гаргадаг 4WD дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй пикап автомашиныг Монгол улсад импортлон борлуулах худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу тун удахгүй Монголын хэрэглэгчид 0,5 тонн хүртэл ачааны даац бүхий 5 хүний суудалтай пикапыг дизель болон, турбо дизель, бензин гэсэн хөдөлгүүрийн сонголттойгоор баталгаат хугацаа хямд үнэ бүхий сэлбэгийн хангамжтайгаар худалдан авах боломжтой болох юм.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл