Альфа Моторс ХХК-ний төлөөлөгчид болон Авто Тээвэр Үйлчилгээний Төвийн Автосервис хариуцсан мэргэжилтэн С. Хаядхаан нар БНХАУ-ын Шэньжин хотод 2007 оны 07-р сарын 02-ноос 05-ны хооронд болсон Авто оношлогоо болон Гаражийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг болох LAUNCH TECH компаниас уламжлал болгон зохион байгуулдаг 12 дахь удаагийн олон улсын LAUNCH форумд оролцоод ирлээ. Энэ форумын үеэр LAUNCH TECH-ийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцах болон орчин үеийн автомашины оношлогооны чиг хандлагын талаар Европ, Ази, Америк, Ойрх дорнод, Австрали зэрэг тивийн төлөөлөгчидтэй харилцан санал солилцон туршлага судалж яваад ирлээ.
Альфа Моторс ХХК нь LAUNCH TECH компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн хувьд энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай байнгын харилцаа холбоотой байдаг бөгөөд LAUNCH TECH компанитай хамтран энэ оны намар Монгол улсад оношлогоо болон гаражийн тоног төхөөрөмжийн талаар семинар, танилцуулах арга хэмжээг зохиохоор төлөвлөж байна.
|