| “Great Race 2008” холын зайн автомашины уралдаан | ||
| 12 сарын 24, 2007 | ||
“Great Race 2008” холын зайн автомашины уралдаанд оролцох Монголын баг тамирчид Улаанбаатараас хөдөллөө. МАСАХ-ноос Дэлхийг автомашинаар тойрон уралдсаны 100 жилийн ойд зориулан Герман, Польш улсын хамтарсан "Syberia travel" байгууллагаас зохион байгуулж байгаа "Great race 2008" холын зайн уралдаанд өөрийн орны баг тамирчдаа оролцуулах гэж байна. Манай баг тамирчид Берлин-Байгаль нуурын чиглэлд 10 000 км зам туулсан "Транссибирь-2006" уралдааны 3-р байрыг эзлән энэхүү алдарт уралдаанд оролцох эрхийг авсан. 1908 оны 02 сарын 12-ны өдөр Нью-Йорк хотын Times Square-ээс АНУ, Герман, Франц, Итали улсын 17 хүний бүрэлдхүүнтэй зургаан автомашинтай баг тамирчид дэлхийг автомашинаар тойрох анхны "Great race" уралдааны гараанаас гарсан юм. Энэхүү алдарт уралдаан Нью-Йорк-Парисын чиглэлд 36 500 км зам туулан 169 өдөр үргэлжилэн, 1908 оны 07 сарын 30-ны 18.00 цагт АНУ-ын Томас Флейрийн ахласан баг тэргүүлэн барианд орсон бөгөөд 26 өдрийн дараа Германы баг барианд орж, Италичууд 1908 оны 09 сарын 17-нд 3-р байранд орж байжээ. Тус уралдаан нь тухайн үеийн техникийн байдал, цаг агаар, Аляск, Сибирь, Чукоткын хүнд нөхцөлөөс шалтгаалан анхны зохиогдсон маршрутаараа явж чадаагүй бөгөөд энэ удаа "Great race 2008" холын зайн уралдаанд оролцогч баг тамирчид зөвхөн анхны маршрутаар уралдаж автомашины мөр гараагүй олон зуун км зам туулан дэлхийн дээд амжилт тогтоон Гиннессийн номонд бүртгэгдэх зорилготой байгаагаарай онцлогтой юм.
Энэхүү уралдаанд манай улсыг төлөөлҗ ОУХМ Д.Лхагважаваар ахлуулсан баг ГАЗ-66 загварын автомашинаар оролцох бөгөөд Монголын баг тамирчид 2008 оны 12 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлж Монгол, ОХУ, Белорусь, Польш, ХБНГУ, Франц улсын нутаг дэвсгэр дээгүүр 10 000 км зам туулан уралдааны гараанд очин, 2008 оны 01 сарын 12-ний өдрийн 12 цагт Парис хотоос гараанаас гаран, АНУ-ын Нью-Йорк хотод барианд орно. Тус уралдаанд оролцогчид нь Франц. ХБНГУ, Польш, Литва, Латви, Эстони, ОХУ, Канад АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр 33000 км замыг туулан уралдах юм. Үүнээс манай баг тамирчид нийт арван нэгэн орны нутаг дэвсгэр дээгүүр 54000 км зам туулна. Энэ уралдаанд оролцох манай багийг ахлаж байгаа автоспортын ОУХМ Д.Лхагважав нь 1990 оноос эхлэн автоспортоор хичээлэн өөрийн оронд зохиогддог уралдаан тэмцээнд удаа дараа амжилтай оролцож тэргүүн байр болон 2.3-р байрыг удаа дараа эзэлж байсан бөгөөд 2002 онд УАЗ загварын автомашинаар Африк тив хүртэл Улаанбаатар-Тунис-Улаанбаатарын чиглэлд 22000 км зам туулсан авто аялалд амжилттай оролцож, Тунис улсад зохиогдсон олон улсын "The 5tһ Sahara Errimel Rally-2002" уралдааны тэргүүн байр, Берлин-Байгаль нуурын чиглэлд 10000 км зам туулсан 'Транссибирь-2006" уралдааны 3-р байрыг тус тус эзлэж байсан.
Ийнхүү “Great Race-2008” холын зайн уралдаанд оролцох Монголын баг тамирчид 2007 оны 12-р сарын 21-ний өдөр уралдааны гарааны газар болох Францын Парис хотыг зорин Улаанбаатар хотоос хөдөллөө. ОУХМ Д.Лхагважаваар ахлуулсан баг тамирчиддаа амжилт хүсэн аян замдаа сайн явж зорьсон зорилгоо биелүүлж дэлхийн түүхэнд бичигдэхийн өлзийтэй сайн ерөөлийг өргөн дэвшүүлье. Бид цаашид уралдааны явцаас цаг тухайд нь мэдээлж байх болно. | ||
|










