| Япон улсын YSK компанитай сэлбэг захиалгаар нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа | ||
| 05 сарын 05, 2007 | ||
Альфа Моторс ХХК - ийн урилгаар Японы YSK компанийн төлөөлөгчид 2007 оны 5 сарын 5-нд тус компанид айлчлан Японы бүх төрлийн суудлын болон ачааны автомашины ховор сэлбэг эд ангийг захиалгаар EMS - ийн буухиа шуудан ашиглан Японоос Монгол руу хурдан шуурхай нийлүүлж байх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагаа нь Монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон Япон автомашин, түүнийг эзэмшигчдэд зах зээлд тэр бүр бэлэн байдаггүй шаардлагатай сэлбэг хэрэгслээ найдвартай газраас хурдан шуурхай баталгаатай захиалж авах нэгэн шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог юм. Энэ үеэр зөвхөн Японд хэрэглэгддэг TOYOTA, NISSAN, MITSUBISHI, HONDA, MAZDA, SUBARU, SUZUKI, HINO зэрэг голлох фирмүүдийн машины сэлбэгийн үнийн каталогийг хүлээлгэн өгсөн бөгөөд шинэ он болгонд тухайн онд мөрдөгдөх үнэ тарифын каталогийг Альфа Моторс компанид нийлүүлж байхаар боллоо. | ||
|








