НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


АВТО ЭКСПО-2008 Үзэсгэлэн Яармаг
 
05 сарын 22, 2008
 

АВТО ЭКСПО-2008 Үзэсгэлэн Яармагт Volkswagen, Mercedes Benz, Suzuki гэх мэт дэлхийн нэр хүндтэй фирмүүдийн Монгол дахь диллерүүдээс гадна авто тюнинг, ARB Mongolia, Зиг Заг, 4х4 автосервис, Стандарт автосервис гэх мэт автоүйлчилгээний олон салбарын төлөөллүүд оролцсон нь уг яармагийг шинэлэг болгож байлаа.

Энэ үзэсгэлэн яармагт манай Альфа Моторс ХХК нь LAUNCH TECH компанийн автомашины оношлогоо, гаражийн тоног төхөөрөмжүүд, Японы NGK, TOCIKO брэндийн сэлбэг, БНХАУ-ын FOTON компанийн Пикап автомашин зэрэг импортын бараа бүтээгдэхүүнүүдээр амжилттай оролцлоо. Ялангуяа LAUNCH TECH компанийн бүтээгдэхүүнүүд нь авто үйлчилгээ эрхлэгч байгууллага, хувь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байсан бөгөөд энэ үзэсгэлэнд LAUNCH TECH компанийн олон улсын хэлтсийн мэргэжилтэн ноён Xin Benglian ирж оролцсон нь тус компанийн нэн шинэ бүтээгдэхүүн болох Х-531 тэнхлэг тохиргооны төхөөрөмж, Х-431 TOP мульти сканнер, X-431 Heavy ачааны болон хүнд даацын автомашинуудын оношлогооны компьютер, CRecorder автомашины ECU-ийн мэдээллийг 24 цагийн турш бичлэг хийн энгийн компьютер, интернет ашиглаж LAUNCH-ийн хэрэглэгчийн терминалтай холбогдож  гэмтэл болон засах арга замыг заалгах боломж бүхий нэн шинэ багаж зэрэг олон бүтээгдэхүүнүүдийг сурталчлах, мэргэжлийн болон бизнесийн байгууллагуудтай санал солилцох боломж олгож байсан юм.

Чухам LAUNCH-ийн эдгээр гайхамшигт төхөөрөмжүүдийг  дэлгэн үзүүлснээрээ   АВТО ЭКСПО-2008 Үзэсгэлэн Яармагийн шилдэг оролцогчийн шагнал болох ШИНЭ ТЕХНОЛОГИ номинацийн шагналыг Альфа Моторс ХХК  хүртлээ.

  

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл