| Авто сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдааны “AUTO PARTNER” төв шинээр нээгдлээ | ||
| 04 сарын 05, 2009 | ||
Энэ төв нь авто худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон хэрэглэгчдийг холбосон түншлэлийн төв хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд, сэлбэг хэрэгсэл болон тоног төхөөрөмж хайж буй хэн бүхний цаг хугацааг хэмнэн нэг цэгээс олон төрлийн үйлчилгээг хүргэж буйгаар онцлог бөгөөд Япон болон Ази, Европ, АНУ-ын зах зээлд худалдаалагддаг төрөл бүрийн автомашины сэлбэгийг тус төвөөр худалдаалах болон захиалгаар хурдан шуурхай олж нийлүүлэх, монголд худалдаалж байгаа газруудын мэдээлэл болон авто сэлбэг, тоног төхөөрөмжийн зөлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Мөн эндээс өндөр чанартай мэргэжлийн авто гаражийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авах болмжтой. Энэ дашрамд “AUTO PARTNER” –тай хамтран ажиллаж буй түнш байгууллагууд болох Форвард Моторс, Зиг Заг, UMK, Петровис Тос, Гацуурт ХХК, Шунхлай ХХК болон бусад байгууллага сэлбэгийн худалдаа эрхлэгчдэд талархал дэвшүүлж мэдээлэл, бараа солилцох хамтын ажиллагаа маань улам өргөжиж хэрэглэгчдэд илүү ойртсоноор та бүхний үйл ажиллагаа улам цэцэглэх болтугай хэмээн ерөөе. Тун удахгүй “AUTO PARTNER” төв нь өөрийн засвар үйлчилгээний цэгээ нээж автомашин эзэмшигч хэн бүхний худалдан авсан сэлбэг хэрэгслийг тухай бүрд нь хөнгөлөлттэй үнээр болон үнэгүй сольж өгөх үйлчилгээ хийж өгөхөөс гадна оношлогоо, засвар, үйлчилгээнүүдийг хийх юм. | ||
|








