НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


АНУ-д салбар компани байгуулав
 
02 сарын 19, 2010
 

Тус компани тодорхой хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр 2010 оны 1-р сард АНУ-ын Калифорни мужид Альфа Моторс ХХК-ийн салбарыг бүртгүүлж АНУ дахь Альфа Моторс ЛЛС компанийг амжилттай үүсгэн байгууллаа. АНУ-д салбар компаниа байгуулсанаар Монголчуудын ихээр сонирхох болсон АНУ-ын зах зээлээс импортлодог төрөл бүрийн автомашинуудын худалдааг өргөжүүлэх, тэдгээрт зориулагдсан төрөл бүрийн сэлбэгийг шат дамжлагагүй шуурхай нийлүүлэх боломжийг автомашин эзэмшигчиддээ олгож буй манай компанийн хийж буй томоохон ажлын нэг юм. Мөн энэ ажил нь АНУ дахь автомашины борлуулалтын дараах зах зээлтэй илүү өргөн хүрээнд танилцах, АНУ –н зах зээлд борлуулагддаг автомашины оношлогоо, засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийн системээс суралцах,бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг өргөн боломжийг манай компанид олгож байгаа маш чухал тэмдэглүүштэй үйл явдал болж буйгаараа онцлог юм. Alfa Motors LLC компанийн талаар асуух болон санал хүсэлт байвал сайтын холбоо барих хэсэгт байгаа харилцах хаягаар хандахыг хүсье.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл