НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


“Хийморьтой жолооч 2010” анхдугаар тэмцээн амжилттай боллоо
 
03 сарын 19, 2010
 

Энэхүү тэмцээнийг нийт автомашин эзэмшигч жолооч нарын дунд зохион байгуулсан нь тэдэнд байгууллагын талаар мэдээлэлтэй болох тэднийг шагнаж урамшуулах, цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Тэмцээнд нийт 280 гаруй жолооч оролцлоо.

Тэмцээн 2010 оны 03 сарын 18-нд өглөөний 05.30 минутанд албан ёсоор эхэлж 08.30 өндөрлөж хийморийн овоонд уралдаж гарсан эхний 18 байрыг эзэлсэн жолооч нарт байгууллагын нэрэмжит шагнал, Номин Даатгалын гарын бэлэг эрхийн бичгийг гардуулж оролцсон жолооч бүрт гарын бэлэг өгсөн юм. Уг тэмцээн нь цаашид уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дараа дараагын тэмцээн улам илүү сонирхолтой шагналын хур арвинтай байх болно. Тэмцээнд амжилттай оролцсон нийт жолооч та бүхний алтан шар зам өлзийтэй байж, Мөнгөн жолоо тань хийморьтой байх болтугай.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл