Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээ 7 сарын 16-ны өдөр тохиолоо. Монгол улсын хөгжилд Автотээврийн салбарын оруулсан хувь нэмэр маш их бөгөөд энэхүү нэр хүндтэй салбарын гол ачааг үүрэлцэж явдаг авто үйлчилгээний салбарынхан ажил үйлсээ төр засгаасаа үнэлүүлж байгаагийн дотор энэ өдөр Альфа Моторс ХХК-ний засварчин С.Болдбаатар, Ц.Амар нар ЗТБХБ-ын сайдынтушаалаар “Онц Тээвэрчин” цол тэмдэг, засварчин С.Санжаа “Салбарын Тэргүүний Ажилтан” цол өргөмжлөлөөр шагнагдаад байна. Шагнал авсан ажилчиддаа байгууллагын зүгээс баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
|