Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Launch Annual Forum 2010 энэ жилийн хувьд Шанхай хотод болж Launch Tech компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч Альфа Моторс ХХК-ийн төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ. Автомашины оношлогооны болон гаражийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Launch Tech компанийн дэлхий даяар тархсан албан ёсны диллерүүдийг нэг дор цуглуулж жилийн ажлаа дүгнэж санал солилцдог энэхүү уулзалтаар Launch Tech-ийн диллерүүддээ хандсан шинэ бодлогыг танилцуулж Австрали, Япон, Тайланд зэрэг орнуудын төлөөлөгчдийн тавьсан илтгэлтэй холбогдуулан өргөн хэлэлцүүлэг зэргийг явуулснаараа их ач холбогдолтой болсон байна. Тус уулзалтын хөтөлбөрт компанийн Шанхай хот дахь дэлхийд томоохонд орох автомашины өргүүрийн үйлдвэр, Шанхай хотын Пудон дүүргийн орчин үеийн хотын гайхамшигт үдшийг хуучин Шанхайн уран барилгуудтай харьцуулан усан аялал хийх болон дэлхийн үзэсгэлэн буюу Шанхай Экспо-2010-ыг үзэх боломжийг бүх диллерүүддээ олгосон нь энэ жилийн уулзалтын бас нэг онцлог байлаа. Ийнхүү бүтэн жилийнхээ ажлыг дүгнэн санал бодлоо солилцдог энэхүү уулзалт ирэх жилийн борлуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээндээ шинийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзийг төрүүлсэн амжилттай уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.
|