| Оригиналь Япон антифрийз Монголд | ||
| 11 сарын 20, 2010 | ||
Ихэнх автомашин эзэмшигчид тосоолоо сольчихсон бол бүх зүйл боллоо гэж боддог. Гэвч энэ нь бидний хэрэглэж заншисан уламжлалт тосоолын хувьд хангалттай дүгнэлт биш юм. Жолооч та бидний хэрэглэж заншсан уламжлалт тосоол нь силикат, фосфат гэх зэврэлтээс хамгаалахбодис агуулсан байдаг. Гэвч уг бодис нь хэрэглээний явцад хурдан чанараа алдаж хөлдөлтийн эсрэг температураа хадгалж байгаа ч гэлээ таны автомашины эд ангийг зэврэлтээс хамгаалах чадваргүй болдог байна. Ингээд жолоочийг жил бүр тосоолоо солих, солихдоо моторынхоохөргөлтийн системийг тусгай бодисоор цэвэрлүүлж байх шаардлагатай болгодог. Энэ нь нэг талаар автомашин эзэмшигчдийн цаг мөнгийг үрсэн, илүү зардал гаргасан, автомашины эдэлгээний хугацааг богиносгосон үйлдэл юм. Иймд Тоёота Ниссан зэрэг Японы автомашины бүхүйлдвэрлэгчид автомашиндаа Long life coolant буюу урт наст хөргөлтийн шингэнийг /антифриз/ хэрэглэх болсон юм. Энэ нь үйлдвэрлэгчээс гаргадаг баталгаат хугацааг өлхөн давах төдийгүй хөдөлгүүрийн ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна. Иймд Япон автомашин эзэмшигчидэд Long Life Coolant гэсэн бичиг таны худалдан авч буй анифрийз дээр байгаа эсэхийг харж авахыг зөвлөж байна. Улаан өнгийн антифрийз нь Тоёота, Дайхатсу төрлийн ногоон өнгийн антифрийз нь бусад бүх төрлийн Япон автомашинуудад зориулагдсан юм байна. Эдгээр антифрийз нь Японы TANIKAWA YUKA KOGYO КомпанийнTCLбрэндийн бүтээгдэхүүн бөгөөд 2008 онд анх оруулж ирж байсанАльфа Моторс ХХК эх орондоо оруулж ирээд байгаа юм байна. Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ мөчид жолооч та бүхний толгойны өвчин болсон автомашин хөлдөх асуудлыг бүрэн шийдэхээс гадна зэврэлтээс маш сайн хамгаалдаг хөдөлгүүрийн эд ангийн эдэлгээг уртасгах чанартай Япон машины зориулалтынантифрийзийг хэрэглэх боломж та бүхэнд нээгдлээ. Нэг л өглөө сэрэхэд цас дарчихсан хүйтний эрч тачигнаж байх үед таны автомашин эргэлзэх зүйлгүйгээр асах боломжийг TCLбрэндийн антифриз танд олгох болно. Нэг сольчихсон байхад 4 жилийн баталгаатай, -50 градуст таны автомашиныгхөлдөлтөөс найдвартай хамгаалах дэлхийд алдартай брэнд юм байна. TCLбрэндийн Япон антифризийг4х4 Автосервис,БЗДүүргийн 15-р хороолол Орос эмнэлгийн баруун талд байрлах AUTOPARTNER төв болон Зиг Заг, Доктор автосервисийн бүх салбаруудаар худалдаалж байгаа юм байна. | ||
|








