2011 оноос K&N Engineering компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн эрхийг авсан Альфа Моторс ХХК-ийн төлөөлөгчид АНУ-ын Калифорни мужийн Риверсайд хотод байрлах тус компанийн төв оффис болон үйлдвэрлэлийн цехүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ айлчлалын үеэр хоёр тал бүтээгдэхүүний нийлүүлэлт, нэр төрлийг нэмэгдүүлэх болон ялангуя уул уурхайн хөгжил ид оргил үедээ байгаа энэ үед байгаль орчинд ээлтэй урт удаан хугацаанд ашиглагддаг хүнд даацын автомашины агаар шүүгчийг Монголд нийлүүлэх талаар судалгаа хийх, одоо нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээ болон сургалт, судалгаа зэрэг олон чиглэлүүдээр хамтран ажиллах энэ тал дээр K&N Engineering-ийн зүгээс тал бүрийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талын асуудлуудаар харилцан санал солилцож ярилцлаа. Уулзалтын үеэр K&N Engineering компанийн Олон улсын бизнес хариуцсан Менежер ноён Кевин С. Флууди Альфа Моторс компанийн төлөөлөгчдийг өөрийн компанийн үйлдвэрлэлийн цех, дамжлагуудтай танилцуулсан байна. Тус компанийг анх 1960-аад оны үед калифорнийн цөлд мотоциклоор уралддаг Кен Жонсон болон Норм Макдоналд гэгч хоёр залуу мотоциклийн руль хийхээр байгуулж байсан түүхтэй. Удалгүй Кен Норм хоёр цөлийн тоосорхог хүнд нөхцөлд байнга бохирдож хөдөлгүүрийн хүчин чадалд сөргөөр нөлөөлж бараг уралдаан болгоны дараа шинээр солих шаардлага тулгардаг байсан цаасан агаар шүүгчийн асуудлыг шийдэхийн тулд төмөр марль буюу нарийн торны дунд хачиртай талх маягаар хавчуулсан хөвөн даавуун шүүрний загвар бүтээж энэ технологидоо тулгуурлан анхны тосолгоотой хөвөн даавуун марлян шүүрээ 1969 онд үйлдвэрлэснээр энэхүү Дэлхийн Шилдэг Агаар шүүгчийн түүх эхэлсэн бөгөөд өнөөдөр нэгэнт дэлхийн хамгийн шилдэг уралдааны болон энгийн автомашин, мотоциклын төрөл бүрийн шүүгч элементүүдийг бүтээдэг томоохон компани болон өргөжсөн байна. Энэ дашрамд манай компанийн ерөнхий захирал тэргүүтэй төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч компанийнхаа үйл ажиллагаатай танилцуулан ажил хэргийн уулзалт зохион байгуулсан Олон улсын бизнес хариуцсан Менежер ноён Кевин С. Флууди болон менежер хатагтай Синти Верт нарт Альфа Моторс ХХК-ийн хамт олны зүгээс талархал дэвшүүлье.
|