НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Авто засвар оношлогооны мэргэжилтнүүдийн дунд “Альфа Моторс компанийн 15 жилийн ойн” нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан зохиогдлоо
 
09 сарын 16, 2011
 

Монгол улсын авто үйлчилгээний салбарт ажиллаж буй авто засвар оношлогооны мэргэжилтнүүд болон хувиараа авто машины засвар оношлогоо эрхлэгчдийн дунд ажил мэргэжлийн нээлттэй тэмцээн Альфа Моторс ХХК-ийн “4х4 Автосервис”-ийн байранд 9-р сарын 16-ны өдөр амжилттай явагдаж өнгөрлөө. Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнийг Альфа Моторс ХХК байгууллагынхаа 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлуудын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АТГазар, Механик инженерийн сургуультай хамтран зохион байгуулсан байна. Тэмцээн нь өнөөдөр Монголын авто техникийн салбарт ажиллаж буй инженер, механикуудын ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох, орчин үеийн оношлогооны багаж хэрэгсэлтэй танилцах зэрэг өргөн хүрээтэй зорилгыг агуулсан байна.  Ажил мэргэжлийн уралдаант тэмцээнд тотоохон дилерүүд, авто засварын газруудын мэргэжилтнүүдээс эхлээд хувиараа авто засвар, оношлогоо хийдэг иргэн хүртэл өргөн төлөөллийг хамарсан оролцогчид дадлага туршлага, ур чадвар, мэдлэг оюунаа уралдуудан 3 төрлийн даалгаварыг гүйцэтгэсэн юм. Тэмцээнд оролцогчид нь зохиомол гэмтэл үүсгэн асахгүй болсон машинуудыг асаах дадлага, ур чадвар шаардсан даалгаваруудыг өгөгдсөн хугацаанд гүйцэтгэж өрсөлдсөний эцэст онооны нийлбэр дүнгээр оролцогч А. Ариунбат бусдыгаа хошуучлан тэргүүлж LAUNCH TECH компанийн код уншигч, ADD брэндийн авто тестерийн эзэн боллоо. Удаах байруудад оролцогч Р. Түвшинбаяр, Б. Гантулга нар орсноор анх удаа зохиогдсон тэмцээн амжилттай болж цаашид ийм төрлийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байх мөн засвар оношлогооны мэргэжилтнүүд санал бодлоо солилцдог клуб, вэб сайт зэрэгтэй болох талаар оролцогчид санал бодлоо солилцсоноор өндөрлөлөө. Энэхүү Альфа Моторс ХХК-ийн 15 жилийн ойн нэрэмжит уралдаанд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан болон нийт оролцогчидод цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье.

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл